Сэлэнгийн баг тамирчид хүрэл медаль хүртлээ

Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын 10 удаагийн аварга Н.Мөнхөөгийн нэрэмжит байлдааны самбо, самбо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд манай аймгийн баг тамирчид амжилттай оролцлоо. Тус тэмцээний байлдааны самбо бөхийн төрөлд Л.Зандан дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн баг тамирчид 3-р байрт шалгаран хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Улсын аваргын шилдэг шүүгчээр Сэлэнгэ аймгийн харъяат Олон улсын хэмжээний мастер С.Орхонбаатар шалгарсан байна.