З.Хосбаяр ОУХМастер боллоо

Хушаат сумын унаган хүү Зэвэгийн Хосбаяр 2014 оны 10-р сард Солонгосын Инчон хотод зохион байгуулагдсан Азийн паралимпийн наадамд амжилттай оролцоод ирсэн билээ. Тэрээр жүдо бөхийн 60 кг-ийн жинд 11 орны тамирчидтай хүч үзэн барилдаж хүрэл медальтай эх орондоо ирсэн. Монголын жүдо бөхийн холбооноос З.Хосбаярын удаа дараагийн амжилтыг үнэлж “Олон улсын хэмжээний мастер” цол олгох шийдвэрийг гаргажээ. Ийнхүү Сэлэнгэчүүдийн маань ОУХМ цолтон нэгээр нэмэгдлээ. Паралимпийн хүрэл медальт, ОУХМ З.Хосбаяртаа цаашдынх нь ажил, амьдралд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.