Сэлэнгийн хүүхдүүд “Шилдгийн шилдэгт” шалгарлаа
Бага, дунд насны хүүхдүүдийн авьяасыг нээн илрүүлж, тэднийг урлагийн их замд хөтөлж өгөх гүүр нь болдог “Гэгээн алсын одод” хүүхдийн урлагийн их наадмын 2014 оны “Шилдгийн шилдэг” авьяастны эгнээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Б.Уранбилгүүн гоцлол дуугаар, мөн сумын “Нарны домог” бүжгийн хамтлаг, Сүхбаатар сумын нэгдүгээр сургуулийн “Бөрт чоно” бүжгийн хамтлагууд шалгараад байна. ТВ-9 телевизээс тав дахь жилдээ зохион байгуулж байгаа “Гэгээн алсын одод” хүүхдийн урлагийн их наадмын шилдэгийн шилдэг 20 авьяастны гурав нь Сэлэнгэ аймгийн хүүхдүүдийн хамтлаг, дуу боллоо. Тэд 6 дугаар сарын нэгэн буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулах “Гранпри” шагналын эзнээ тодруулдаг “Гала” тоглолтонд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
 
Сэлэнгэ аймгаас шалгарсан Мандал сумын “Нарны домог”, Сүхбаатар сумын “Бөртэ чоно” бүжгийн хамтлагууд анх удаа наадамд оролцож шалгарсан бол гоцлол дуучин Б.Уранбилгүүний хувьд хоёр дахь удаагаа оролцож байна.