Аймгийн Засаг даргын нэрэмжит спортын тэмцээн өндөрлөлөө

Аймгийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цомын төлөөх тэмцээнд нийт 20 байгууллагын 500 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр Төмөр замын баг тамирчид тэргүүлж, НДХ, Татвар, Статистикийн хэлтэс, Аудитын газрын хамтарсан баг хоёрдугаар байр, Онцгой байдлын газрын баг гуравдугаар байранд шалгарлаа.