Өсвөрийн яруу найрагчдын “Дунгийн эгшиг 2014” наадам боллоо
Гомбын Сэр-Одын нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын “Дунгийн эгшиг -2014” тэмцээн Сүхбаатар сумын 2-р бүрэн дунд сургуулийн урлагийн зааланд болж өндөрлөлөө. Тэмцээн 2 насны ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд 12 сумын 24 сургуулийн 42 найрагч хүүхдүүд шүлгэн хүлгүүдээ уралдууллаа.
 
Дунд насны ангилалд:
 
Тэргүүн байр: Д.Мөнхбат /Мандал сумны 3-р сургуулийн 6а анги/
 
Дэд байр: Б.Батзаяа /Сант сумны ЕБС-ийн 9а ангийн сурагч/
 
Гутгаар байр: Б.Өнөболд / Мандал сумны 3-р сургуулийн 6а анги/
 
Тусгай байр: М.Урангоо /Ерөө сумын ЕБС-ийн 9б ангийн сурагч/
 
Тусгай байр: Т.Номуунзаяа /Сүхбаатар сумын 4-р сургуулийн 6а анги/
 
Ахлах насны ангилалд:
 
Тэргүүн байр: З.Энхмандах /Түнхэл тосгоны ЕБС-ийн 10б ангийн сурагч/
 
Дэд байр: М.Отгончимэг /Цагааннуур сумын ЕБС-ийн 10б ангийн сурагч/
 
Гутгаар байр: Д.Солонго /Орхон сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч/
 
Тусгай байр: О.Оюунгэрэл /Баянгол ЕБС-ийн 10-р ангийн сурагч/
 
Тусгай байр: Б.Цэлмүүн /Зүүнбүрэн сумын ЕБС-ийн 10б ангийн сурагч/ нар шалгарч бусдыгаа манлайллаа.
 
Наадмын шүүгчээр Монголын зохиолчдын эвлэлийн Сэлэнгэ аймаг дахь салбарын дарга Б.Пүрэврэнцэн, Сэлэнгэ аймаг дахь Хүүхдийн уран бүтээлийн нэгдлийн дарга Т.Доржсүрэн, Монголын зохиолчдын эвэлийн гишүүн Л.Банзрагч нар ажиллалаа. Ивээн тэтгэгчээр Голомт банкны Сэлэнгэ дэх салбар ажиллаж, Төрийн банкны хамт олон оролцогч хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.