“Тэргүүний дууч, жагсаалч салаа”-гаар ХЦ-ийн 0243-р ангийн салаа шалгарлаа
Монгол Улсад шинэ үеийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ой, Монгол цэргийн өдрийн угтан зохион байгуулж байгаа цуврал тэмцээн энэ сарын 12-ны өдөр Сүхбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын албан хаагчдын дунд “Тэргүүний дууч, жагсаалч салаа” шалгаруулах тэмцээнээр үргэлжлэн явагдлаа. Тэмцээн Партизаны тайлбайд боллоо. Тус тэмцээнд ХЦ-ийн 0101 дүгээр анги, ХЦ-ийн 0243 дугаар анги, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын багууд оролцлоо. Оролцогч анги, байгууллагын салааг:
 
1.Салааны захирагчийн ур чадвар
 
2.Хувцас болон баримт бичгийн үзлэг
 
3.Байран дээрх эргэлт хөдөлгөөн
 
4.Байран дээр 1-2, 2-3 эгнээнд шилжих ажиллагаа
 
5.Даргад очих, даргаас буцах ажиллагаа
 
6.Дүрмийн мэдлэг
 
7.Явуут дунд ёсолж хүндлэх ажиллагаа
 
8.Аяны болон жагсаалын алхаа
 
9.Дуут жагсаал
 
10.Явуут дунд мэндчилгээ
 
11.Явуут дунд эргэлт хөдөлгөөн
 
12.Явуут дунд 2-3 цуваанд шилжих ажиллагаа
 
13.Салааны ёслолын жагсаал гэсэн шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн. Тэмцээний дүн гарахад хоёр цэргийн анги тэнцэж, салаан захирагч нарын дүрмийн мэдлэгээр тэргүүн байрыг шалгаруулсан. Ийнхүү “Тэргүүний дууч, жагсаалч салаа”-гаар ХЦ-ийн 0243 дугаар ангийн салаа шалгарлаа.