"Улаан ирвэс"-чүүд Улсын аваргыг тэргүүллээ
Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Залуучуудын улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд Монгол Улсын спортын мастер, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч Э.Ганхуяг дасгалжууулагчтай манай аймгиын “Улаан ирвэс” клубийн тамирчид амжилттай оролцож тэргүүн байр эзэллээ.
 
Нийтдээ 23 баг оролцсон Улсын аварга шалгаруулах залуучуудын боксын тэмцээнд “Улаан ирвэс” клубийн 11 тамирчин оролцож гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл нийт 7 медальтайгаар нутагтаа ирлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд А.Бямбажаргал 57 кг-д мөнгө, н.Баярцэцэг 51 кг–д хүрэл, 48 кг-д Н.Оюун-Номин хүрэл медаль, эрэгтэйчүүдээс 75 кг, 69 кг-д Чингүүн, Нямдорж нар алтан медаль, 52 кг-д Э.Энхтөр мөнгө, 64 кг-д Номин-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ. Алт мөнгөн медалийн эзэд эдгээр тамирчид 4-р сард Болгар улсад болох дэлхийн аваргын тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна. “Улаан ирвэс” клуб байгуулагдаад 9 жил болж байгаа. Энэ хугацаанд тус клубийн тамирчид өсвөр залуучуудын тэмцээнд 6 удаа түрүүлж, багаараа нэг мөнгө, хоёр хүрэл медаль авсан нь Монгол Улсдаа өсвөр үе, залуучуудаа тэргүүлж яваа шилдэг баг гэдгийг нотолж байгаа жишээ юм.