Уламжлалт "Цасны баяр" арга хэмжээ зохион байгуулагдлаа
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, ССАЖГ, Сүхбаатар сумын ЗДТГ, “Барселон” олимпийн зөвлөл, Монголын Ардчилсан залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан “Хөдөлгөөн эрүүл мэнд-цэвэр агаар эм” уламжлалт цасны баяр энэ сарын 15-ны амралтын өдөр шинээр байгуулагдсан Сайханы хөтөл аялал жуулчлалын бааз дээр боллоо.
 
Энэ жилийн цасны баярт нийт 30 гаруй байгууллага оролцож сумо бөх, буухиа, чарга, хөл бөмбөг, отог засалтын төрлүүдээр уралдан нэгэн өдрийг байгалийн сайханд, цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, хүүхэд хөгшидгүй цана чаргаар гулган өнгөрүүллээ. Сумо бөхийн барилдааны эрэгтэйчүүдийг ХЦ-ийн 0243-р ангийн П.Идэрхүү тэргүүлж, 1-р сургуулийн Б.Баасанжаргал, Сүхбаатар сумын Г.Золбоо, эмэгтэйчүүдийг Шүүхийн Ц.Байгальмаа тэргүүлж, аймгийн ЗДТГ-ын Э.Оюун-Эрдэнэ, ОБГ-ын Б.Гантуяа нар удааллаа. Буухиа төрлийн тэмцээний тэргүүн байрыг аймгийн татварын газар эзэлж, аймгийн ЗДТГ, ОБГ удаах байруудад орлоо. Чарганы төрөлд тэргүүн байрыг “Урсгал ус” ХХК эзэлж, “Шинэ Бадрах” ХХК, Сүхбаатар сум удааллаа. Хөл бөмбөгийн тэмцээнд тэргүүн байрыг аймгийн Цагдаагийн газар эзэлсэн бол удаах байрт ОБГ, “Шинэ Бадрах” ХХК орсон юм. Отог засалтаар тэргүүн байрт “Сэлэнгэ гутал” ХХК шалгарч, “Урсгал ус” ХХК, аймгийн Цагдаагийн газар удааллаа. Цасны баярт зориулсан спортын төрлүүдийн нэгдсэн дүнгээр аймгийн ОБГ тэргүүлж, Сүхбаатар сум, “Шинэ Бадрах” ХХК удаах байруудад шалгарлаа.