Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо

УИХ-ын даргын ивээл дор МУ-ын шинэ үндсэн хуулийн өдөрт зориулан шатар сонирхогчдын 2014 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн ИТХ, ЗДТГ, Шатрын холбоо хамтран зохион байгууллаа. Тэмцээнд 11 сумын 43 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийг Сүхбаатар сумын С.Сундуй тэргүүлж, Сүхбаатар сумын Б.Алтантулга, Сайхан сумын Ж.Цэрэндорж, Сүхбаатар сумын Л.Энхболор, А.Содхүү нар удааллаа. Эмэгтэйчүүдийн тэргүүн байрыг Алтанбулаг сумын Г.Номин эзэлж мөн сумын Ч.Одонтүшиг удааллаа. Ийнхүү 2014 оны 01-р сарын 10-нд Төрийн ордонд болох улсын аварга шалгаруулах тэмцээнд С.Сундуй, Б.Алтулга, Г.Номин нар оролцох эрхлээ авлаа