“Бид Сэлэнгийн үр сад” хүүхдийн урлагийн их наадам боллоо
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, хүүхэд бүрийн авъяасыг дэмжиж хөгжүүлэх“Авъяас” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд  “Бид Сэлэнгийн үр сад” наадмыг аймгийн Засаг даргын А/357 тоот захирамжийн дагуу аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг амжилттай зохион байгууллаа.
 
Энэхүү наадам нь хүүхэд өсвөр үеийнхэнд  ардын урлагийн өв санг эзэмшүүлэх өвлүүлэх, тэдний  авъяас  чадварыг  хөгжүүлэх, үндэсний  ёс  заншилаараа  бахархах урлаг, гоо зүйн хүмүүжлийн олгох зорилготой. Нийт 1-5-р анги, 6-9-р анги 10-11-р анги гэсэн  3 насны  ангилалаар, ардын бүжиг/ гоцлол ба хамтлаг/, дуу / гоцлол ба хамтлаг/, хөгжим / гоцлол ба хамтлаг /, язгуур урлаг гэсэн төрлүүдээр боллоо.
 
Уг тэмцээн гурван шаттайгаар явагдсан бөгөөд нэгдүгээр шатанд 3000 гаруй  хүүхдүүд оролцлоо. Наадмын  2-р шатны  шалгаруулалтанд сум сургууль бүр  оролцогчдын тоглолтын бичлэгийг DVD хэлбэрээр ХГБХХ-т ирүүлж  аймгийн ЗДТГ-ын даргын А/66 тоот тушаалаар томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн  шалгарууллаа. Ийнхүү  2-р   шатнаас 7 төрлөөр 94 номерт давхардсан тоогоор  474 хүүхэд шалгарч 3-р шатанд өрсөлдөх эрхтэй  болсон.
 
Наадмын сүүлийн шат болох 3-р шатны  шалгаруулалт ардын дуу  бүжгийн    “Сэлэнгийн долгио чуулга”-ын байранд болсон.
 
Наадамд 16 сум 5 тосгоны хүүхдүүд оролцсон бөгөөд Зүүнбүрэн сум, Номгон тосгоны сургуулиуд оролцоогүй байна.
 
“Гоцлол бүжиг”-ийн төрлийн бага  насны  ангилалд:
 
Нэгдүгээр байранд Сайхан сумын 12 жилийн 2-р ангийн сурагч  Б.Энэрэл Захчин биеэлгээ
 
Хоёрдугаар Байранд Орхонтуул сумын 12 жилийн сурагч  О.Солонго хонхтой  бүжиг, Мандал сумын Түнхэл тосгоны  12 жилийн сургуулын сурагч  Арвин Үзбек бүжиг
 
Гуравдугаар байранд Сайхан сумын 12 жилийн сургуулийн сурагч  Энхцацрал Дархад бүжиг, Орхонтуул сумын  12 жилийн сурагч  Б.Баянжаргал Елхэндэг бүжиг
 
Дунд насны ангилалд:
 
Нэгдүгээр байранд  Сүхбаатар сумын 1-р 12 жилийн сургуулын  сурагч  Мөнхтөр, Хушаат сумын 12 жилийн сургуулийн сурагч Ууганзул Бүсгүйн намжир бүжиг
 
Хоёрдугаар Байранд  Сайхан сумын 12 жилийн сурагч  Н.Энхжин Дөрвөн Ойрадын уриа бүжиг, Сүхбаатар сумын 12 жилийн 8-р ангийн сурагч  Мөнх-Ану  Үзбек бүжиг
 
Гуравдугаар байранд Баруунбүрэн сумын 12 жилийн сургууль 9-р ангийн сурагч У.Эгшиглэн Шигширэг бүжиг
 
Ахлах насны  ангилалд:
 
Нэгдүгээр байранд Ерөө  сумын Бугант тосгоны 12 жилийн 10-р ангийн сурагч Пүрэвбазар “Баруун Монгол биелэгээ”
 
Хоёрдугаар Байранд  Сайхан сумын 12 жилийн сурагч  Номинзул Казак дэвэлт, Сант сумын 12 жилийн сурагч  Энэрэл “Нэгэн хүний  явдал”
 
Гуравдугаар байранд Түшиг сумын 12 жилийн сургууль 10-р ангийн сурагч Шинэбаяр “Торгууд биеэлгээ”,  Шаамар сумын Дулаанхаан тосгоны 12 жилийн сургуулийн сурагч Энхтогтох Торгууд бүжиг
 
“Хамтлаг бүжиг”-ийн төрлийн бага насны ангилалд:
 
Нэгдүгээр байранд Мандал  сумын Мөнгөн хараа чуулгын нарны  домог хамтлаг “Нарны  домог”
 
Хоёрдугаар Байранд  Мандал  сумын 1-р сургуулын Хараацай-7 хамтлаг “Зохист биеэлгээ”
 
Гуравдугаар байранд Сайхан сумын 12 жилийн Цоглог хамтлаг Цоглог залуус  бүжиг, Хүдэр сумын 12 жилийн сургуулийн Охид хамтлаг ”Алтаргана”, Орхонтуул сумын  12 жилийн сургуулийн Туулын цуурай хамлаг “Адуучин залуус” бүжиг
 
Дунд   насны ангилалд:
 
Нэгдүгээр байранд  Сүхбаатар сумын Сэлэнгийн долгио чуулгын Бөртэ чоно Гоомарал хамтлаг Хатран наадъя
 
Хоёрдугаар Байранд  Жавхлант сумын Язгуур-2 хамтлаг  “Морьтон монголчууд” бүжиг,  Сайхан сумын 12 жилийн Цоглог хамтлаг Цоглог залуус  бүжиг, Өсөх нахиа хамтлаг “Шигширэгт”, Мандал 12 жилийн 1-р сургууль Хараацай -6 хамтлаг Буриад бүжиг
 
Гуравдугаар байранд Бугант 12 жилийн сургууль Өсөх ирээдүй хамтлаг Адуучин бүжиг, Сүхбаатар сум 12 жил 5-р сургууль Язгуур хамтлаг Аягат биеэлгээ, Түшиг сум 12 жилийн сургууль“Түшигийн уянга”хамтлаг Хүүхэлдэйн бүжиг
 
Ахлах насны ангилалд:
 
Нэгдүгээр байранд  Мандал 12 жилийн 1-р сургууль Хараацай-5“Төв халх” бүжиг, Мандал сумын Түнхэл тосгоны сургууль Эрдэнэс-3 хамтлаг “Салхит шувуу” бүжиг
 
Хоёрдугаар Байранд Сайхан сумын Хөтөл 12 жилийн сургууль Ирээдүй” хамтлаг Наадан биелэе бүжиг, Мандал сумын 12 жилийн 2-р сургууль Цоглог-2 хамтлаг
 
Гуравдугаар байранд Бугант тосгон  Ирээдүй” хамтлаг  “Биелэх хүслэн”, Хүдэр 12 жилийн сургууль Шар сарнай  хамтлаг “Морьтон бүжиг”
 
Язгуур урлагийн төрөлд:
 
Нэгдүгээр байранд  Сайхан сум Хөтөл 12 жил ийн сургууль “Нарны охид” хамтлаг Уран нугаралт, Бугант тосгон 12 жилийн сургууль Мөнххүслэн Хөөрхөн халиун, Жавхлант 12 жилийн сургууль  “Язгуур -2“  хамтлаг Үндэсний цомирлог биеэлгээ
 
Хоёрдугаар Байранд Орхонтуул сумын  12 жилийн сургууль “ Туулын цуурай” хамтлаг Бие биеэлгээ, Баруунбүрэн сум 12 жил сургууль Ханбүрэн хамтлаг Хотон татлагт биеэлгээ, Сайхан сум Хөтөлийн ЕБС-ийн сургууль   “ Язгуур хамтлаг”        Үзэмчин
 
Гуравдугаар байранд Бугант тосгон  12 жилийн сургууль “ Өсөх Ирээдүй” хамтлаг Аягат  биеэлгээ, Цагааннуур сумын  12 жил сургууль Хотон биеэлгээ, Сүхбаатар сум 12 жилийн 2-р сургууль Цогжаргал “Тохой зандан мод” дуу, түшиг сумын 12 жилийн сургууль Т.Намуун Боодогтой  сэвгэр
 
Гоцлол дууны төрлийн Бага  насны ангилалд:
 
Нэгдүгээр байранд  Ерөө сум, 12 жилийн сургууль 1- ангийн сурагч “Аав ээжийн захиа” Г.Маралгоо
 
Хоёрдугаар Байранд Хушаат сумын 12 жил сургууль 2 анги Б.Дөлгөөн“Хүүхэд нас “
 
Гуравдугаар байранд Жавхлант 12 жил 4-р анги О.Сүлдням “Аархал “Баруунбүрэн 12 жил Баярсүрэн “Багачуудын ордон”,  Орхон 12 жилийн сургууль  1- р анги  Х. Амина “ Анх удаа”, Сүхбаатар 12 жил 1-р сургууль 5 анги Л. Лхагва-Ундрал “Шинэ жил”
 
Дунд насанд:
 
Нэгдүгээр байранд  Сүхбаатар 12 жил 2-р сургууль 6-р анги Цолмонгэрэл Дөрвөд  ардын дуу “Бөхөөжөө гэлгүй яахав”, Баруунбүрэн  12 жил 8-р анги Энхманлай“Миний нутгийн бараа”
 
Хоёрдугаар Байранд Сүхбаатар 12 жил 1-р сургууль 9-р анги Марал-Эрдэнэ “Надад мөрөөдөл бий “,
 
Гуравдугаар байранд Алтанбулаг 12 жил 8-р анги БАнужин  “Ээж минь”, Түшиг 12 жилийн сургууль  Мөнх-Эрдэнэ “Ээжийгээ санахаар”, Сүхбаатар 12 жил 3-р сургууль Тэгшзаяа Хангайн магтаал Орхонтуул 12 жил М.Тамир Зүүдний наран,  Сүхбаатар 12 жил 6-р сургууль 9 анги  Энхзаяа Ээж тандаа хайртай, Орхон 12 жил 6-р анги О. Соронзонболд  Багшаа дуулъя, Баянгол 12 жил 8 анги Дамбадаржаа  Алсад суугаа ээжий, Сант 12 жил 9-р анги Батзаяа “Сэргэлэн бага  нас”
 
Ахлах насанд:
 
Нэгдүгээр байранд  Баянгол 12 жил 11-р анги Ядамсүрэн Эхийн сэтгэл, Дулаанхан тосгон 12 жил Мөнх-Эрдэнэ Буянт гол
 
Хоёрдугаар Байранд Орхон 12 жил 11 анги Г. Хишигбат Наран ээж, Сүхбаатар 12 жил 6-р сургууль 10 анги Бат-эрдэнэ Ай сайхан аав минь,
 
Гуравдугаар байранд Ерөө 12 жил 11 анги О. Нандинзул Миний мөрөн,  Хөтөл 12 жил 11-р анги Мөнхгэрэл Үүрд хамт байгаач ээжээ, Хүдэр 12 жил 10 анги Пүрэвдорж “Холоос  сансан сэтгэл”, Орхон 12 жил 10 -р анги  Г. Мичидмаа Хүний сайхан сэтгэл
 
Хамтлаг дууны төрлийн Бага насанд:
 
Нэгдүгээр байранд  Сүхбаатар 12 жилийн 1-р сургууль 5-р анги “Цоглог” Та нар бидэнтэй хамтлаг
 
Хоёрдугаар Байранд Хүдэр 12 жил “Таван хуруу” хамтлаг  Ээж тандаа
 
Гуравдугаар байранд Цагааннуур 12 жил “Трио” хамтлаг Тэр жаал
 
Дунд насанд:
 
Нэгдүгээр байранд  Хөтөл Цемент шохой үйлдвэр “Ирээдүй” хамтлаг  Эхийн сэтгэл
 
Хоёрдугаар Байранд Сүхбаатар 12 жилийн 1-р сургууль Хөх тэнгэрийн хүүхдүүд Тэмүүжин
 
Гуравдугаар байранд Орхон 12 жилийн сургууль “Залуус” хамтлаг Эх орноо хайрлая
 
Ахлах насанд:
 
Нэгдүгээр байранд  Мандал 1-р 12 жил “Уянга” хамтлаг Монгол ардын дуунууд
 
Хоёрдугаар Байранд Баянгол 12 жил “Талст-4” Манай гаригын залуус
 
Гуравдугаар байранд Цагааннуур Эгшиг хамтлаг Санта лучия
 
Гоцлол хөгжмийн төрлийн Бага  насанд:
 
Нэгдүгээр байранд  Сайхан сум  12 жил 5-р анги  Н. Даваасүрэн Уянга гитарын гоцлол
 
Хоёрдугаар Байранд  Бугант тосгон 12 жил 5-р анги Г. Төмөрпүрэв Хэдэн гялаан хонь ёочин хөгжим
 
Гуравдугаар байранд Сайхан сум  12 жил М. Эрдэнэбаяр Бишгүүр  / Монгол ардын дуу
 
Дунд насанд:
 
Нэгдүгээр байранд  Сайхан сум  12 жил Н. Энхжин “Шопены вальс “төгөлдөр хуур,  Ерөө 12 жил 9-р анги О. Сэргэлэн Морин хуур
 
Хоёрдугаар Байранд Сайхан сум  12 жил Т.Хашболд Гитар “ Бонжур”,  “Ерөө сум 12 жил 8-р анги,  С.Чинчулуун  Лимбэ “ Аялгуу”
 
Гуравдугаар байранд Сайхан сум  12 жил Н. Нандин-Эрдэнэ Ёочин Монгол ардын дуу
 
Ахлах насанд:
 
Нэгдүгээр байранд  Сайхан сум  12 жил Д. Эрдэнэтөгс “Сансарын уудам “ гитар
 
Хоёрдугаар Байранд Бугант 12 жил 10 анги Энх-Оргил Ёочин
 
Гуравдугаар байранд Баруунбүрэн 12 жил 11-р анги Л. Хүрэлтулга Морин хуурын татлага
 
Хамтлаг хөгжмийн төрлийн Бага насанд:
 
Хоёрдугаар Байранд Мандал 12 жилийн 1-р сургууль 5 анги “Цоглог “хамтлаг“Миний ном “
 
Дунд насанд:
 
Нэгдүгээр байранд  Хүүхдийн ордон Морин хуурын хамтлаг Монгол аялгуу
 
Хоёрдугаар Байранд Ерөө сум 12 жил “Хатан Ерөө” хамтлаг Баян хуур хөгжим Орос дууны  цомирлог
 
Гуравдугаар байранд Хөтөл 12 жилийн Үндэсний хөгжим Ургацын баяр
 
Ахлах насанд:
 
Хоёрдугаар Байранд Сайхан сумын 12 жилийн сургууль Шанзны хамтлаг Монгол ардын дуу
 
Гуравдугаар байранд Цагааннуур 12 жилийн сургууль Ятгын дөрвөл Салхин зээрд тус тус  эзэллээ.
 
Энэ удаагийн наадам өмнөх наадмуудаас зохион байгууллалтын шинэлэг арга  хэлбэрээр явагдаж  байгаагаараа  онцлог боллоо. Учир нь наадамд оролцогчдыг 2 шатны  шалгуураар нэгтгэн дүгнэж, шалгарсан төрлүүдийн сүүлийн шалгарууллатыг  “Сэлэнгийн долгио чуулга”-т хийснээрээ хөрөнгө мөнгө болон цаг хэмнэсэн арга  хэмжээ  боллоо.  Тус  наадмыг зохион байгуулахад зориулж  аймгийн засаг даргын нөөцийн сангаас3 882 500 төгрөгийг зарцуулсан байна.