Монгол туургатны олон улсын шатрын тэмцээний аваргууд тодров
Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ССАЖГ, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо, Сэлэнгэ аймгийн шатрын холбоо, Орхонтуул сумын “Хурай”ХХК хамтран зохион байгуулсан аймгийн Засаг даргын нэрэмжит “Сэлэнгэ хурай-2013” Монгол туургатны олон улсын шатрын тэмцээн 11-р сарын 01-03-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо амжилттай явагдаж аваргуудаа тодрууллаа.
 
Тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол Улсын Архангай, Булган, Багануур, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нийт 300-гаад тамирчид бүх насны төрөлд оюун ухаанаа уралдуулсан юм. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Жигжидсүрэн, их мастер Д.Шаравдорж, Батчулуун, ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Ванчиков Сергей Цыбыкович, өсвөрийн ирээдүйтэй фиде мастер Лхагвасүрэн, Гүнбаяр, Г.Учрал, Х.Эрдэнэдорж нарын олон арван шилдэг тамирчид, дасгалжуулагчид хүрэлцэн ирсэн нь тэмцээнийг улам бүр сонирхолтой болгож байв. 
 
 
Тус тэмцээний 8 хүртэлх насны эрэгтэйчүүдэд 59 хүүхэд оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс:
 
1.Х.Тэмүүжин /Уран нүүдэл/
 
2.Н.Очирваань /Дарханы Оюуны –Ирээдүй/
 
3.Ч.Эрхэмбаяр /Багануур/
 
Эмэгтэйчүүдэд 31 хүүхэд өрсөлдсөнөөс:
 
1.Б.Мөнгөнзул /Хангарьд/
 
2.Б.Амин-Эрдэнэ /Сэлэнгэ/
 
3.Д.Мөнхзул /64 шатрын төв/
 
12 хүртлэх насны эмэгтэйчүүдэд 42 хүүхэд өрсөлдсөнөөс:
 
1.Г.Учрал /Сэлэнгэ Алаг морьт шатрын клуб/
 
2.Б.Хүслэн /Цагаан морь/
 
3.А.Буянзаяа /Хэнтий/
 
Эрэгтэйчүүдэд 70 хүүхэд өрсөлдсөнөөс:
 
1.Э.Нямбилэг /Хэнтий
 
2.Ш.Чингүн /Сэлэнгэ Алаг морьт/
 
3.Ц.Тэнгис /Зууны шатар/
 
А ангилалд 33 эмэгтэйчүүд өрсөлдсөнөөс:
 
1.Ү.Үүрийнтуяа /Хан-Алтай/
 
2.С.Сарантунгалаг /Төгс нүүдэл/
 
3.С.Жаргалмаа /Сэлэнгэ/
 
А ангилалд 126 эрэгтэйчүүд өрсөлдсөнөөс:
 
1.Их мастер Д.Шаравдорж /Хан-Алтай/
 
2.С.Билгүүн /Хан-Алтай/
 
3.Б.Галмандах /МУИС/ нар эхний 3 байрыг эзлэв.
 
Энэхүү тэмцээн нь 12-р сард Арабын Эмиратад болох дэлхийн аваргын өмнөх томоохон сорилго тэмцээн боллоо.