СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТАРИАЛАНЧДЫН “УРГАЦЫН БАЯР-2013” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ШИЛДЭГ ШҮЛГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.
“Атрын I, II,  III аян”-ыг түүчээлэн оролцож Монгол Улсын үр тарианы дийлэнх хувийг үйлдвэрлэн, ард түмнийхээ экологийн цэвэр хүнсний хэрэгцээг найдвартай хангаж байгаа Сэлэнгэ аймгийн тариаланчдын “Ургацын баяр-2013” арга хэмжээг тохиолдуулан Сэлэнгэ нутаг, тариаланчдын тухай шилдэг шүлгийн уралдааныг 2013 оны 11 дүгээр  сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зарлаж байна.
Уралдааны зорилго:
Газар тариалангийн нутаг Сэлэнгэ аймаг, түүний үржил шимт хөрс, Таван хан уул, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа голуудын үржил шимт нутгийг магтан дуулж үр тариа, төмс, хүнсний ногоо тариалагч олон түмнийг сурталчлах, тэднийг алдаршуулсан бүтээлийг нэмэгдүүлэх, нэр хүндийг нь өргөхөд энэ уралдааны зорилго оршино.
Хамрах хүрээ:
Монгол Улсын өнцөг булан бүрт уран бүтээлээ туурвиж байгаа зохиолч, яруу найрагчид, уран бүтээл эхлэн бичигчид, сонирхогчид оролцоно.
Тавигдах шаардлага:
Сэлэнгэ нутаг, тус нутгийн тариаланчдын эх орондоо оруулж байгаа хувь нэмэр, их ажлын тухай уран сайхны өндөр түвшинд бичсэн шүлэг, яруу найраг, дууны үг байна.
Шалгаруулалт:
Уралдаанд ирсэн уран бүтээлийг хүлээн авсан хугацаанаас хойш 3 хоногийн хугацаанд багтаан томилогдсон комисс шалгаруулан шилдэг 10 уран бүтээлийг “Ургацын баяр-2013” нэгдсэн арга хэмжээний урлагийн тоглолтод оруулан уран бүтээлчээр нь уншуулна. Шагналыг ургацын баярын арга хэмжээн дээр гардуулна.
Шагналын сан”
1-р байр-800.000 төгрөг
2-р байр-500.000 төгрөг
3-р байр-400.000 төгрөг
4-р байр-200.000 төгрөг
5-р байр-100.000 төгрөг
6-10-р байранд орсон уран бүтээлчдийг дурсгалын зүйлээр тус тус урамшуулна.
Хүлээн авах хаяг:
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар
-E-meil: Selenge_ZDTG@yahoo.com
Утас:99090198, 99814380, 99960112
 
 
 
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛИЙН СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ САЛБАР