2013 оны залуучуудын улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн эхэллээ

2013 оны залуучуудын улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн энэ сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо эхэллээ. Тэмцээнийг Аймгийн ЗДТГ, ССАЖГ, Монголын волейболын холбоо, Витафитт групп ХХК, Сэлэнгэ аймгийн волейболын холбоо хамтран зохион байгуулж байна. Тэмцээний нээлтэнд аймгийн волейболын холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хүрэлцэн ирж баг тамирчдад амжилт хүслээ. Энэ удаа охидын 4, хөвгүүдийн 7 баг аваргын төлөө хурд хүчээ сорин өрсөлдөж байгаа бөгөөд аваргууд энэ сарын 25-ны өдөр тодорно.