Аваргын баяр

“Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар 9 даван түрүүлж Улсын аварга цолны болзол хангасан Сэлэнгэ аймгийн харъяат Гунаажавын Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх “Сэлэнгэ түмний талархалын баяр наадам” Сүхбаатар суманд 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэгдэж Үндэсний 128 бөхийн барилдаан, их нас, соёолон, дааганы уралдаан, халх сурын харваа тус тус явагдав.