Манай хүүхдүүд медальтай иржээ
Дорноговь аймагт болсон Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай нэрт бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит
 
өсвөрийн бүжигчдийн улсын 11-р уралдаанд манай аймгийн Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын дэргэдэх “Бөртэ чоно-гоо марал” бүжгийн хамтлаг амжилттай оролцож, тэргүүн байр эзлэн уом, өргөмжлөл, алтан медаль хүртсэн байна. Мөн гоцлол бүжгийн төрөлд С.Мөнхтөр тэргүүн байр эзэлж, алтан медалиар энгэрээ мялгаалгажээ. Шилдэг удирдагч багшаар МУСТА Ц.Энхтүвшин шалгарсан байна.