“Хүүхэд хөгжил замын хөдөлгөөн -2012” тэмцээн боллоо
Монгол Улсын Засгийн Газрын “ Хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Хүүхэд замын хөдөлгөөн -2012 “ аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
 
Тус тэмцээнд Алтанбулаг, Мандал, Сайхан, Сүхбаатар зэрэг сумдын 13 багийн 150 гаруй хүүхдүүд амжилттай оролцсон байна.
 
Тэмцээнийг 7 үзүүлэлтээр шалгаруулж дүгнэжээ. Цэцэрлэгийн насны ангилалд тэргүүн байрт З. Энхтуяа ахлагчтай “ Цагдаагийн жавхаа” баг / Сүхбаатар сум/, мөн сумын Баасансүрэн, Б. Ганцэцэгмаа багштай 3-р цэцэрлэгийн баг, 2-р байрт Р.Энхтөр ахлагчтай “ Цагаан шонхор” баг /Сайхан сум- Хөтөл /, 3-р байрт М. Соёлт ахлагчтай 20-р цэцэрлэгийн “ Гэрлэн дохио” баг /Сайхан сум -Хөтөл / шалгарсан байна. Тусгай байрт Б. Оргилболд ахлагчтай “Шонхор” баг /Сүхбаатар сумын 1-р цэцэрлэг, Х. Сэлэнгэ ахлагчтай “ Найрамдал” баг /Алтанбулаг сум/ оржээ.
 
Сургуулийн насны ангилалд 1-р байрт Сайхан сумын “Эрдмийн ундраа лицей” сургуулийн Г. Нямсамбуу ахлагчтай “Торгон замын зохицуулагч” баг, 2-р байрт Сүхбаатар сумын 1-р сургуулийн Э. Отгонбаяр ахлагчтай “Аврагч дохиур” баг, 3-р байрт Сүхбаатар сумын 5-р сургуулийн Н. Бодьхүү ахлагчтай “Сүлд “баг шалгарсан байна. Тусгай байрт Э. Эрдэнэбулган ахлагчтай Мандал сумын 1-р сургуулийн “ Шонхор” баг, Б.Мөнхбаяр ахлагчтай “Аврагч” баг , Сүхбаатар сумын 2-р сургуулийн баг шалгарчээ.
 
Тэмцээнийг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Хүүхдийн Төлөө Хэлтэс, Боловсрол соёлын газар хамтран зохион байгуулсан байна.
 
Энэ жилийн “Хүүхэд хөгжил замын хөдөлгөөн -2012” тэмцээний онцлог нь шилжин явах цомтой болсон байна. Тэмцээнийг дүгнэхэд тэмцээнд оролцох баг, хүүхдүүдийн тоо урьд жилүүдээс нэмэгдсэн, сургууль, цэцэрлэгүүд ойр орчимдоо уулзвар, гарц, зогсоолын талбайд 2-3 заалт хашилтыг шинээр байрлуулан хөдөлгөөний аюулгүй байдлын замын тэмдэгтэй болсон, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хууль, дүрэм сурталчилсан кабинеттай болжээ.
 
 
Бэлтгэсэн: Р.Бумдарь