3 гавъяат, 12 олон улсын шүүгчидтэй “Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн”

Аймгийн ЗДТГ, БТСГ, Сүхбаатар сумын ЗДТГ, аймгийн МАН-ын хороо, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, Аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран 04-р сарын 07-09-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн олон хотын тэмцээнийг зохион байгуулан явууллаа. Энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын Буриад улс, Монгол улсын 5 аймаг 20 байгууллагын 433 тамирчид хурд хүчээ сорин өрсөлдлөө. Аварга спорт клуб, Алдар спорт хороо, Женко клуб, Ирээдүй цогцолбор, Мандал оюут, Төгс дэвжээ, Тусгай сургалттай биеийн тамирын дунд сургууль, Сонгино хайрхан дүүрэг, Сүхбаатар дүүрэг, 73-р сургууль, Багануур дүүрэг спорт хороо, Хөх эрчис клуб, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Төв аймаг, Налайх дүүргийн баг тамирчид эмэгтэй 7, эрэгтэй 13 жинд хүч үзлээ. Эмэгтэйчүүдийн:
40 кг жинд Ганцэцэг /Дархан хасу/, 45 кг-д Намуунзаяа /Налайх/, 50кг-д Отгонжаргал /Жэнко клуб/, 55 кг-д Мөнхгэрэл /Жэнко клуб/, 60 кг-д Энхцэцэг /Голомт цогцолбор/, 65кг-д Анударь /Налайх/, 70кг-д Түмэнхүслэн /Жэнко клуб/,
Эрэгтэйчүүдийн 27кг жинд Эрдэнэ-Очир /Дорноговь аймаг/, 30кг-д Анх-Эрдэнэ /Налайх/, 34кг-д Цэрэндаваа /Налайх/, 38кг-д Баярсайхан /Голомт цогцолбор/, 42кг-д Эрдэнэ-Очир /Орхон аймаг/, 46кг-д Дөлөө /Алдар спорт хороо/, 50кг-д Төгсжаргал /Дархан хасу/, 54кг-д Наранхүү /Дархан хасу/, 58кг жинд Буд /73-р сургууль/, 63кг-д Алтанбаяр /Сэлэнгэ/, 69кг-д Цэрэн-Очир /Дархан хасу/, 76кг-д Энх-Оргил /Дархан хасу/, 85кг-д Бат-Дархан /Дархан хасу/ нар аваргаллаа.
Багийн дүнгээр: Бат-Дархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид тэргүүлж, Зоригтбаатар дасгалжуулагчтай Дорноговь, Батмөнх дасгалжуулагчтай Голомт цогцолбор удааллаа. 40 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа чөлөөт бөхийн тэмцээнд гавъяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Ц.Хосбаяр, гавъяат тамирчин А.Энхээ нар хүрэлцэн ирж, олон улсын 12 шүүгч шүүн явууллаа. Эдгээр олон шүүгчдийн дотор Олон улсын хүндэт шүүгч Дашням гуай байв.