Дэлхийн аварга шатарчин охиноо угтан авлаа

Дэлхийн аварга шатарчин охиноо угтан авлаа
Өнөөдөр Партизаны талбайд дэлхийн аварга шатарчин охиноо сум, орон нутгийн удирдлагууд угтан авлаа. Угтан авах үйл ажиллагаанд Д.Цэлмүүний анги хамт олон, аав ээж, эмээ өвөө, ар гэрийнхэн, сургууль гээд бүхий л хүмүүс байлцав. Д.Цэлмүүн охин дасгалжуулагч багш н.Бат-Очирын удирдлаган дор аймаг, орон нутгийн дэмжлэгтэйгээр Румин улсын Яаси хотноо дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд болсон сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон охидын 7 нас хүртэлх ангилалд алтан медаль хүртсэн билээ. Тус тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид хөвгүүд, охидын 12 насны ангилалд 36 медалийн төлөө өрсөлдсөн юм.