Хүүхдийн сурын анхдугаар наадам болов

Хүүхдийн сурын анхдугаар наадам болов

Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор “Аймгийн хүүхдийн үндэсний сурын харвааны анхдугаар наадам” Шаамар сумын Дулаанхаан тосгонд зохион байгуулагдлаа. Дулаанхаан тосгоны Рашаантын ам хэмээх газар болсон анхдугаар наадамд манай аймгийн сумдын 90 орчим хүүхэд 8-17 насны ангилалд оноч мэргэнээ сорьцгоов. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил үндэсний спортоо тэр дундаа сурын харвааг аймаг орон нутагтаа түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхийг зорьж үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаад байгаа. Дулаанхаан тосгонд Монгол Улсдаа ганц гар аргаар нум сум үйлдвэрлэдэг “Хөвчит нум” гэж үйлдвэрийн газар бий. Монгол Улсын мэргэн Ж.Сүхбаатар гуайн үүсгэн байгуулсан тус үйлдвэр өнөөдөр ч нум сумаа үйлдвэрлэсээр л байна.