МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭЭ

Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн”-д Сэлэнгэ аймгаас оролцож байгаа хүүхдүүдийн Улаанбаатар хотод байх хугацааны зардалд дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Сэлэнгэчүүд болон аймгийн Шатрын холбоо, оролцогч хүүхдүүд, тэдний ар гэр, эцэг эхчүүдээс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн”-д Сэлэнгэ аймгийн 19 хүүхэд оролцож байгаа билээ. Эдгээр хүүхдүүдээс өнөөдрийн байдлаар блитц төрөлд WCM Б.Амин-Эрдэнэ, спортын мастер Т.Номиндалай нар мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.
Энэхүү тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 17-27-ны өдрүүдэд зохион байгуулагдан явагдаж байгаа юм.