- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
Мэдээ
Баяр наадмын Үндэсний шагайн харваанд Шаамар , Зүүнбүрэн, Сүхбаатар, Сайхан, Баянгол, Алтанбулаг сумдын 12 багийн 120 гаруй харваачид оролцлоо. Багийн дүнгээр тэргүүн байрт дэд мастер Б.Болд ахлагчтай Сүхбаатар зангилааны баг шалгарч, Сүхбаатар сумын үлэмж дархан мэргэн Д.Пүрвээ ахлагчтай баг, Баянгол сумын Н.Ариунбат ахлагчтай багууд удаалав. Ганцаарчилсан төрөлд Сүхбаатар зангилааны харваач Ж.Амарсайхан тэргүүлж, Мандал сумын Б.Нямдорж, мөн сумын О.Мөнх-Эрдэнэ нар удааллаа.