ГУРВАН ТӨРЛИЙН ХАРВААНЫ ЦЭЦ МЭРГЭЧҮҮЛ

Баяр наадам үндэсний сур, буриад сур, урианхай сур гэсэн 3 төрлийн харваагаар мэргэчүүл маань онч мэргэнээ сорин өрсөлдлөө. Үндэсний сурын харвааны эрэгтэйчүүдийн тэргүүн байрт Дархан-Уул аймгийн харваач спортын мастер Д.Дарханбат, Шаамар сумын спортын мастер Н.Сүхбаатар, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн “Алтан дуулга” багийн харваач спортын мастер П.Гармаа, Улаанбаатар хотын харваач Г.Түвшинтулга, Дархан-Уул аймгийн харваач П.Батжаргал нар шалгарав. Эмэгтэйчүүдийн тэргүүн байрт Дархан-Уул аймгийн харваач Б.Уугантуяа, Далаанхаан тосгоны залуу харваач Э.Болор, Дархан-Уул аймгийн Шарын голын харваач дэд мастер Н.Оюунчимэг, Дулаанхаан тосгоны харваач аймгийн дархан мэргэн спортын мастер Х.Мягмарсүрэн, Сүхбаатар сумын харваач Х.Жаргал нар шалгарлаа.
Үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Д.Дарханбат, эмэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Б.Уугантуяа нарт “Үндэсний сурын аймгийн мэргэн” цол, Хүүхдийн харваанд түрүүлсэн Б.Хосшагай, Б.Хулан нарт “Өсөх идэр мэргэн” цол олголоо. 2 дугаар байр эзэлсэн Н.Сүхбаатар, Э.Болор нарт “Аймгийн гарамгай харваач” цол, 3 дугаар байр эзэлсэн П.Гармаа, Н.Оюунчимэг нарт “Аймгийн гоц харваач” цол олголоо.
Урианхай сурын харвааны эрэгтэйчүүдийн тэргүүн байрт Сүхбаатар сумын уугуул Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 331-р ангийн залуу харваач М.Баярсайхан түрүүлж, Мандал сумын УБТЗ-ын ачааны вагон засварын депогийн харваач спортын мастер А.Ууганаа, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн “Алтан дуулга” багийн харваач спортын мастер П.Гармаа, Ерөө сумын харваач урианхай сурын улсын мэргэн Б.Баттулга, Зүүнбүрэн сумын залуу харваач Д.Энхсайхан нар эхний таван байрт шалгарав.
Буриад сурын харвааны эрэгтэйчүүдийн тэргүүн байрт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн “Алтан дуулга” багийн харваач спортын мастер П.Гармаа, Зүүнбүрэн сумын харваач аймгийн мэргэн Г.Бүрэнжаргал, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн “Алтан дуулга” багийн харваач Г.Түвшинтулга, Зүүнбүрэн сурын харваач урианхай сурын спортын дэд мастер Д.Чулуунбаатар, Сүхбаатар сумын залуу харваач Б.Хосшагай, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ Сүхбаатар сумын харваач сдортын мастер, МУ-ын гарамгай харваач О.Ваанчигмаа, Сүхбаатар сумын харваач Р.Оюунцэцэг, Сүхбаатар сумын харваач аймгийн дархан мэргэн Хишигмаа, Дулаанхаан тосгоны харваач аймгийн мэргэн спортын мастеар Х.Мягмарсүрэн, Буриад улсын Хиагтын аймгийн харваач Аюшеева Светлана нар эзэллээ.
Хүүхдийн харвааны хөвгүүдийг Сүхбаатар сумын 6-р сургуулийн сурагч Б.Хосшагай тэргүүлж, Шаамар сумын А.Түвшинсанаа, Мандал сумын Д.Пүрэвбат, Шаамар сумын Д.Алтанжигүүр, мөн сумын Ц.Азжаргал удаалав. Охидын эхний дөрвөн байрыг Шаамарын Б.Хулан, М.Мөнхтуяа, Х.Мишээл, Г.Мандуухай нар, удах байрыг Мандал сумын Г.Мягмарнаран эзлэв.