Б.ТЭНҮҮНБОЛД ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Аймгийн Засаг даргын дэмжлэгийг амжилтаар хариулж байгаа тамирчдын буухиаг “Алаг морьт", "Гоби чесс" клубын бяцхан тамирчин Баттулгын Тэнүүнболд үргэлжлүүллээ. Тэрээр Бразил улсад зохион байгуулагдсан Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж, Дэлхийн шатрын холбооны дэд мастер буюу кандитат цолны болзлыг хангажээ. 3 дугаар ангийн сурагч өсвөрийн шатарчин Б.Тэнүүнболддоо спортын улам их амжилтыг хүсье.