“УЛААН ИРВЭС”-ИЙНХЭН ОДТОЙ ЯВААД ИРЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын харъяа Г.Ганхуяг дасгалжуулагчтай “Улаан ирвэс” боксын клубын охидууд гадаадын 5 орныг дамжин бокс тоглож, Олон улсын тэмцээнд оролцсон нь Монгол Улсын боксын спортын түүхэнд анх удаагийн онцлог үйл явдал боллоо. Тэд Ирланд Улсад болсон тэмцээнээс хоёр алт, гурван мөнгөн медаль, Сэрбийн тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл, Ирландын Дублин хотноо зохиогдсон Олон Улсын "А" зэрэглэлийн тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.  Баг тамирчдыг аймгйин ИТХ-ын дарга Г.Бямбаа хүлээн авч уулзаж цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүссэн бол аймгийн БТСГ-ын дарга Б.Баттулга агтан авч хүндэтгэл үзүүлсэн юм. Ирландын Дублин хотноо зохиогдсон Олон Улсын "А" зэрэглэлийн тэмцээнийн  шилдэг эмэгтэй тамирчнаар “Улаан ирвэс”клубын Б.Хонгорзул шалгарсан байна. Буриад Улсын гавъяат дасгалжуулагч, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, Спортын мастер Г.Ганхуяг дасгалжуулагч өөрийн шавь нар болох Н.Бүрэнчимэг, О.Есүгэн, Б.Хонгорзул нарын гурван тамирчинтай ийнхүү дэлхийн 5 улсаар аялж боксын уран сайхан тоглолтыг үзүүлж, Сэлэнгэ нутаг, Монгол улсаа дуурсган таниулсаар ирлээ.