"СЭЛЭНГЭ ЦОМ" ӨСВӨР ҮЕИЙН КРОСС ГҮЙЛТИЙН УЛСЫН АВАРГЫГ ТӨВ АЙМАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Сэлэнгэ аймагт Биеийн тамир спортын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор ахмад багш, Алтан гадас одонт, Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан, Биеийн Тамирын Тэргүүний Ажилтан Н.Аюу агсны нэрэмжит "СЭЛЭНГЭ ЦОМ" өсвөр үеийн кросс гүйлтийн УЛСЫН АВАРГА шалгаруулах тэмцээн 09-р сарын 23-ны өдөр Сүхбаатар суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, БТСГ-ын дарга Б.Баттулга, Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Н.Аюу агсны гэргий БТА Н.Шүр, Алтанбулаг сумын ИТХ-ын дарга Ариунжаргал, улсын шүүгч Ж.Даваасүрэн нарын албаны хүмүүс оролцлоо. Аймгийн хэмжээнд зохион байгуулагддаг байсан тэмцээнийг Н.Аюу агсны гэр бүлээс санаачлан 2016 оноос эхэлж улсын хэмжээний болгон өргөжүүлээд байгаа юм. Улсын аварга энэ удаа 2 дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулагдлаа. Өсвөр насны хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлж, бие бялдрыг чийрэгжүүлж, биеийн тамир спортын төрлийг хөгжүүлж, спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэхэд энэхүү тэмцээний ач холбогдол оршиж байна.  Энэ удаагийн тэмцээнд Төв, Булган, Ховд, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн 14 багийн 190 гаруй тамирчид 8-9, 10-11, 12-13, 14-15, 16-17 насны ангилалд 1000, 1200, 1500, 3000, 5000 метрийн зайд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Ингээд тэмцээний шилдгүүдийг танилцуулъя.

8-9 нас эмэгтэй 1000 метр
Тэргүүн байр :Т.Нармадах Сэлэнгэ аймаг 3.42.44
Дэд байр :Т.Гүнжээ Төв аймаг 3.43.14
Гутгаар байр: М.Анударь Сэлэнгэ аймаг 3.44.23
8-9 нас эрэгтэй 1000 метр
Тэргүүн байр : Б.Очирням Төв аймаг 3.24.49
Дэд байр : А.Энхбаяр Сэлэнгэ аймаг 3.27.18
Гутгаар байр : Х.Эрдэнэчулуун Төв аймаг 3.31.46
10-11 нас эмэгтэй 1200 метр 
Тэргүүн байр : О.Оюумаа Сэлэнгэ аймаг 4.09.46
Дэд байр : Ж.Нарангарав Дархан 4.10.19
Гутгаар байр : Ч.Мөнхчимэг Төв аймаг 4.21.43
10-11 нас эрэгтэй 1200 метр
Тэргүүн байр : Б.Далайцэрэн Төв аймаг 3.48.51
Дэд байр : М.Бямбаноров Сэлэнгэ аймаг 3.57.57
Гутгаар байр : Б.Сүхбат Сэлэнгэ аймаг 3.59.58
12-13 нас эмэгтэй 1500 метр
Тэргүүн байр : Э.Хонгорзул 4.27.50
Дэд байр . О.Адилаа Төв аймаг 4.31.50
Гутгаар байр : А.Саруултуяа Сэлэнгэ аймаг 4.39.05
12-13 нас эрэгтэй 1500 метр
Тэргүүн байр : Э.Мягмарсүрэн Дархан 4.05.76
Дэд байр : Б.Ууганбат Төв аймаг 4.08.93
Гутгаар байр : Э. Лхагвабаяр Төв аймаг 4.14.86
14-15 нас эмэгтэй 3000 метр


Тэргүүн байр : О. Анхил Төв аймаг 11.07.53
Дэд байр : Н.Нандинцэцэг Төв аймаг 11.18.62
Гутгаар байр : Т.Энхжин ТСБТСД сургууль 11.44.32
14-15 нас эрэгтэй 3000 метр 
Тэргүүн байр : Э.Ариунбат Төв аймаг 9.49.66
Дэд байр : Г.Ганбаяр Сэлэнгэ аймаг 9.58.37
Гутгаар байр : Д.Түвшинбаяр ТСБТСД сургууль 10.01.35
16-17 нас эмэгтэй 5000 метр 
Тэргүүн байр : Ш.Энхнаран ТСБТСД сургууль 18.32.89
Дэд байр : Д.Баярмаа ТСБТСД сургууль 19.10.72
Гутгаар байр : М.Цасчихэр Сэлэнгэ аймаг 19.32.73
16-17 нас эрэгтэй 5000 метр 
Тэргүүн байр : Ц.Цогжаргал ТСБТСД сургууль 15.29.04
Дэд байр .С.Төрбат Дархан 16.01.57
Гутгаар байр : Г.Төрболд Дархан 16.20.66
Багийн дүнгээр : 
Тэргүүн байр: Очирдарь дасгалжуулагчтай Төв аймаг 
Дэд байр: Ч.Мөнхбаатар дасгалжуулагчтай Сэлэнгэ аймаг 
Гутгаар байр: Х.Батбилэг дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид шалгарлаа.

Тус тэмцээний нээлтийн арга хэмжээний үеэр Монголын хөнгөн атлетикийн холбооны дээд шагнал "ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ " медалиар аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б.Баттулга ,спортын мастер Б.Байгаль нарыг шагнав. Н.Аюу агсны гэр бүл 1000м, 1200м, 1500м, 3000м, 5000 метрийн зайд уралдсан 4,5 -р байрын тамирчдыг шагнаж урамшууллаа.