- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
Мэдээ
Эрхэм хүндэт биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын нийт ажилтан, албан хаагч, үе үеийн удирдлага ахмадууд, тамирчин, дасгалжуулагч та бүхэндээ Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойн мэндийг хүргэж, УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж, нутгийнхаа нэрийг улсдаа гаргаж ард түмнийхээ хамтын тэмүүлэл, цог хийморийг тээн, чимэг болдог манай биеийн тамир, спортын салбарынхан их ойтойгоо амжилт, ялалтаар дүүрэн золгож байгаа гэдэгт итгэж байна. Төр засгаас биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар олон чухал арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаагаас чөлөөт бөхийн “Монголиан опен”, ширээний теннисний “Монголиан кап”, волейболын Азийн Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг спортын холбоодыг төрөөс дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ.
Цаашид Монгол Улсын биеийн тамир, спортын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, биеийн тамир, спортын сан байгуулан төсвийн ачааллыг бууруулах, биеийн тамир, спортын салбарын ажилтан, албан хаагчид, тамирчин, дасгалжуулагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, тэмцээн уралдаан, наадмын тогтолцоог боловсронгуй болгон спортын төрийн бус байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх, иргэдийн нийтийн биеийн тамир, спорт, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх аюулгүй орчин бүрдүүлэх зэрэг ажлыг нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, эрэлт хэрэгцээнд нийцүүлэхийн тулд Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг юм. Олон улсын жишгийн дагуу спортын эрдэм шинжилгээ, спортын анагаах ухааны салбарыг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлэх ёстой юм. Сэлэнгэ нутгийнхаа нэрийг өндөрт өргөн явдаг шилдэг тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг үргэлж дэмжиж, тусалдаг аж ахуйн нэгж байгууллага, компани, хувь хүмүүс, ар гэрийг нь хариуцлагатай авч явдаг аав, ээж, ах дүүс, гэр бүлийн гишүүд Та бүхэнд үе үеийн тамирчин дасгалжуулагч, биеийн тамир, спортын салбарын нийт ажилтан албан хаагчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УИХ-ын гишүүн, Наваан-Юндэн сангийн тэргүүн Н.ОЮУНДАРЬ