- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
Мэдээ
Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2017 оны 11 дүгээр сарын байдлаар биеийн тамир, спортын салбарт 63.4 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлээд байна.
Дэмжлэгийг мөнгөн дүнгээр жагсаавал:
№ |
Сар өдөр |
Захирамжийн дугаар |
Тайлбар |
Мөнгөн дүн /төг/ |
Амжилт |
1 |
2017.02.01 |
А/56 |
2017 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Франц Улсын Парис хотноо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараах чансаа өндөр “Их дуулга” Жүдо бөхийн тэмцээнд оролцоход |
1 000 000 |
Шагналт 5 дугаар байр |
2 |
2017.02.02 |
А/57 |
Биеийн тамир, спортын газар тэмцээн зохион байгуулахад хөрөнгө гаргасан |
4 998 000 |
|
3 |
2017.02.14 |
А/68 |
XYII жарны “Алтан унжлагат” гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн баярыг угтсан улс, аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдааныг 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах зардал |
7 902 000 |
|
4 |
2017.02.23 |
А/87 |
Улс, аймаг, бүсийн баяр наадам, орон нутгийн хурдан морины уралдаанд амжилттай оролцож, уясан морьд нь түрүүлж, айрагдсан хавсралтанд дурьдсан нэр бүхий уяачдад аймгийн “Алдарт уяач” цол олгосугай. |
1 910 000 |
|
5 |
2017.03.24 |
А/115 |
2017.03.28-29-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулагдах идэрчүүдийн волейболлын бүсийн аварга шалгаруулах тэмцээн, 2017.03.25-2017.04.01-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдах Идэрчүүдийн волейболлын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай аймгийн шигшээ баг |
6 500 000 |
Эмэгтэй- Бүсийн аварга, Улсын аварга Эрэгтэй-Улсын хүрэл медальт |
6 |
2017.04.13 |
А/168 |
БНХАУ-ын Хонг Конг хотод 2017 оны 04 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Азийн хотуудын “Алтан цом” олон улсын таеквондогийн А зэрэглэлийн тэмцээнд аймаг, улсаа төлөөлөн оролцох Мандал сумын “Хараагийн хөх чоно” клубын тамирчдад зардлын дэмжлэг үзүүлсэн. |
4 900 000 |
2 алт, 2 мөнгө, 2 хүрэл |
7 |
2017.04.21 |
А/177 |
Япон улсад 2017 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдах Олон Улсын “Пара хөнгөн атлетикийн тэмцээн”-д оролцох манай аймгийн баг тамирчдад зардлын дэмжлэг үзүүлэх |
3 000 000 |
Нисдэг тавагны төрлөөр О.Нямдорж, Б.Алтан-Очир нар тус тус мөнгөн медаль |
8 |
2017.04.24 |
А/182 |
Улаан ирвэс боксын клубын баг тамирчдын бэлтгэл, ур чадварт нөлөөлөхүйц сэтгэл зүйн болон мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажилласан Сүхбаатар сумын харьяат, сэтгэл зүйч Мягмар овогтой Болормаад урамшуулал олгосугай. |
500 000 |
|
9 |
2017.04.25 |
А/187 |
2017 оны 08 дугаар сард Бразил Улсын Риодежанейро хотод болох “Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох Ерөө сумын харьяат Баттулга овогтой Тэнүүнболдод зардлын дэмжлэг үзүүлэх |
2 000 000 |
Хүрэл медаль хүртэж, Дэлхийн шатрын холбооны дэд мастер буюу кандитат цолны болзлыг хангасан |
10 |
2017.04.28 |
А/194 |
2017 оны 04 дүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд Сүхбаатар суманд зохион байгуулагдах “Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын нэрэмжит Өсвөрийн аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн”-ий үеэр манай аймгийн Залуучуудын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх Бүгд Найрамдах Солонгос Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдын зардлыг хавсралтад дурдсанаар олгох |
1 325 000 |
|
11 |
2017.05.19 |
А/238 |
2017 оны 6 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Вьетнам Улсын Хо Ши Мин хотноо зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах таеквондогийн тэмцээнд оролцох Мандал сумын Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн 8 дугаар ангийн сурагч Мөнхбаатар овогтой Энхцацралд хавсралтад дурдсан зардлын дэмжлэг үзүүлэх |
1 000 000 |
|
12 |
2017.05.29 |
А/249 |
2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Шаамар сумын Дулаанхаан тосгонд зохион байгуулагдах “Сэлэнгэ-бага олимп” наадмын үндэсний сурын өсвөрийн анхдугаар тэмцээний |
645 000 |
|
13 |
2017.05.29 |
А/250 |
Жил бүр уламжлал болон зохиогддог Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн барилдааны 40 дахь удаагийн өсвөр үеийнхний олон хотын тэмцээний шүүгчдийн зардалд дэмжлэг үзүүлэх |
2 000 000 |
|
14 |
2017.05.29 |
А/253 |
2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 17-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотод зохион байгуулагдах Өсвөрийн Жудогийн Бага олимпод оролцох тамирчдад тус бүр 400.0 мянган төгрөгийн дэмжлэг -Бадрахын Шинэтулга -Мягмарын Батбилэг |
800 000 |
Тус бүр алтан медаль |
15 |
2017.06.02 |
А/261 |
2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд Олон Улсын хүүхдийн “Найрамдал” зусланд зохион байгуулагдах “Зуны цугларалтын сургалт”-нд хамрагдах өсвөрийн тамирчдад дэмжлэг
|
4 004 000 |
|
16 |
2017.06.15 |
А/281 |
2017 оны 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 16-ны өдрүүдэд Ирланд болон Косова улсад зохион байгуулагдах Боксын Олон Улсын тэмцээнд оролцох “Улаан ирвэс” клубын дасгалжуулагч, тамирчдад хөрөнгийн дэмжлэг үзүүлэх
|
4 000 000 |
Ирландын Дублин хотноо зохиогдсон Олон Улсын “А” зэрэглэлийн бага дэлхийн аварга хэмээн нэрлэгддэг тэмцээнд - Хонгорзул 51 кг Алтан медаль /эмэгтэй шилдэг тамирчин/ - Есүгэн 54 кг Алтан медаль - Бүрэнчимэг 60 кг Мөнгөн медаль Дублины Улсын аварга шалгаруулах шилдэг тамирчдад хийгдсэн халз тулаанаас - Хонгорзул 51 кг алтан медаль - Есүгэн 54 кг Алтан медаль - Бүрэнчимэг 60 кг Алтан медаль Английн Бэлпаст хотноо зохиогдсон тэмцээнээс - Хонгорзул 51 кг алтан медаль - Есүгэн 54 кг Алтан медаль - Бүрэнчимэг 60 кг Алтан медаль |
17 |
2017.06.15 |
А/280 |
2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах Шагайн харвааны 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдад зардлын дэмжлэг үзүүлсүгэй. |
1 000 000 |
Насанд хүрэгчдийн Шагайн харваан Улсын аварга багаараа |
18 |
2017.06.15 |
А/283 |
2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн өсвөрийн тэмцээнд оролцох багш, тамирчдад зардлын дэмжлэг үзүүлсүгэй. |
4 000 000 |
Д.Отгонжаргал хүрэл медаль |
19 |
2017.06.15 |
А/284 |
2017 оны 06 дугаар 15-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрүүдэд Узбекстан Улсын Ташкент хотод зохион байгуулагдах Өсвөрийн Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон 2017 оны 07 дугаар сарын 11-нээс 07 дугаар сарын 15-ны өдрүүдэд Киргизтан Улсын Бишкек хотод зохион байгуулагдах Жүдо бөхийн Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Гэрэлтуяа овогтой Болор-Очирт зардлын дэмжлэг үзүүлэх |
1 000 000 |
|
20 |
2017.07.27 |
А/345 |
2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 30-ны өдрүүдэд Тайвань Улсын Тайпэй хотод зохион байгуулагдах “Зуны Оюутны Дэлхийн Аварга шалгаруулах 28 дахь Бага Олимп”-д аймгаа төлөөлөн оролцох Ганзориг овогтой Болорт замын зардлын дэмжлэг үзүүлсүгэй. |
1 800 000 |
|
21 |
2017.07.24 |
А/344 |
2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод зохион байгуулагдах “Үндэсний цом 2017” Улсын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох баг тамирчдад хөрөнгийн дэмжлэг үзүүлсүгэй. |
1 000 000 |
18 багаас 8-д шалгарсан. |
22 |
2017.09.19 |
А/393 |
2017 оны 12 дугаар сарын 09,10-ны өдрүүдэд Индонез Улсын Бали аралд зохион байгуулагдах “Олон Улсын 22 дахь удаагийн Соробан Сампин-Чээж Тооллогын аварга шалгаруулах тэмцээн”-д аймгаа төлөөлөн оролцох Мандал сумын Түнхэл тосгоны бүрэн дунд сургуулийн 3 “А” ангийн сурагч Батхүүгийн Маралгоо болон 6 “А” ангийн сурагч Евгенийн Өнөболд нарт зардлын дэмжлэг үзүүлсүгэй |
1 000 000 |
Тэмцээндээ оролцоогүй байгаа |
23 |
2017.09.21 |
А/396 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын Параволейболын холбоотой хамтран 2017 оны 09 дүгээр сарын 22, 23-ны хооронд зохион байгуулагдах төвийн бүсийн сургалтанд аймгаа төлөөлөн оролцох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Төрийн бус байгууллагын 1 төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 2 төлөөллийн зардлыг хавсралтаар баталсугай |
480 000 |
|
24 |
2017.09.21 |
А/397 |
Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Алтангадас одонт Ардын боловсролын тэргүүний ажилтан Н.Аюу агсны нэрэмжит “Сэлэнгэ цом” өсвөр үеийн Кросс гүйлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулахад |
1 628 200 |
|
25 |
2017.09.28 |
А/402 |
2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд Итали Улсын Олбиа хотод зохион байгуулагдах “Жүдо бөхийн Гранд Мастерын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн“-д аймгаа төлөөлөн оролцох ахмад тамирчин Балжирын Бямбаад зардлын дэмжлэг үзүүлсүгэй. |
1 000 000 |
Шагналт 5-р байр |
26 |
2017.10.10 |
А/414 |
Чөлөөт бөхийн Олимп, Дэлхийн хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт, Олон Улсын тэмцээний 15 удаагийн аварга, Монгол Улсын 12 удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Сүхбаатар сумын харьяат Дугарсүрэнгийн Оюунболд агсаны 60 насны ойд зориулан “Монголоо дуурсгасан домогт түүхт тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд” номыг хэвлүүлэхэд хөрөнгийн дэмжлэг үзүүлсүгэй. |
3 000 000 |
|
27 |
2017.10.26 |
А/436 |
Сайхан сумын харьяат Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн 1 дүгээр курсын оюутан А.Түшигбаяр 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Польш Улсын Давки хотноо зохион байгуулагдах “Залуучуудын Даамын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох эрхээ авсан тул дээрх тэмцээнд оролцоход зардлын дэмжлэг үзүүлсүгэй. |
1 000 000 |
Мөнгөн медаль |
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС