УСАН СПОРТЫН СУРГАЛТЫН ТӨВИЙН АНХНЫ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр аймгийн цоо шинэхэн бассейнд Монголын Усан спорт сонирхогчдын холбооны нэрэмжит Усанд сэлэлтийн 4 дэх удаагийн тэмцээн эхэллээ. Энэхүү тэмцээн нь энэ сарын 17-ны өдрийг хүртэл явагдах юм. Тэмцээний нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог оролцож баг тамирчдад амжилт хүслээ. Тэмцээнд 10 гаруй багийн 120 тамирчид 9-11,12-14 насны ангилалд мэлхий, өврөөр даллах, араар даллах, далайн гахай, холимог сэлэлт, холимог буухиа гэсэн сэлэлтийн төрлүүдээр өрсөлдөж байна.