САР ШИНИЙН БАРИЛДААНД ХАРЦАГА Б.ОДГЭРЭЛ ТҮРҮҮЛЛЭЭ

Өнөөдөр аймгийн Спортын ордонд XVII жарны “Тийн унжлагат хэмээх “шороон Нохой жил”-ийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан болж “Таван хан”-аар овоглосон Сэлэнгэ нутгийн хүчит бөхчүүд хүрэлцэн ирж барилдан үзэгч олноо баясгалаа. Энэхүү барилдааныг Монгол Улсын АВАРГА Г.Эрхэмбаяр үзэж сонирхон бөх сонирхогчидоо баярлуулав. Барилдааны үеэр Сэлэнгэ нутгийн ахмад бөхчүүд, ахмад харваачид, ахмад уяачидад аймгийн Засаг даргаас гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүллээ. Үзэж байгаа хүндээ урамтай, барилдаж байгаа бөхчүүддээ ч бахдалтай хүчит 32 бөхийн уран мэхийг уралдуулан барилдсан барилдаанд МУ-ын харцага Б.Одгэрэл түрүүлж, МУ-ын начин Ч.Баянмөнх үзүүрлэн, МУ-ын начин Б.Дэлгэрсайхан, Аймгийн арслан Б.Уугандаваа нар шөвгөрлөө.