- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
Мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Ази тивийн хошой аварга Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин Хайдавын Алтанхуягийн нэрэмжит залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг албан ёсоор нээлээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр тамирчдыг төлөөлж Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” боксын клубын тамирчин О.Есүгэн, шүүгчдийг төлөөлж Олон улсын Боксын холбооны 2 одтой шүүгч Мандахбаяр нар тангараг өргөлөө.
Энэхүү тэмцээнд 27 газрын баг тамирчид хүч сорин өрсөлдөж байна. Тэмцээнийг Олон улсын хэмжээний мастер Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Олон улсын Боксын холбооны 2 одтой шүүгч Атарбаяр, Олон улсын Боксын холбооны 2 одтой шүүгч Мандахбаяр, Монголын Боксын холбооны 3 одтой шүүгч Аюур, Монголын Боксын холбооны 3 одтой шүүгч Ганхуяг, Монголын Боксын холбооны 3 одтой шүүгч Бүдрагчаа, Монголын Боксын холбооны 3 одтой шүүгч Отгонбаатар, Монголын Боксын холбооны 3 одтой шүүгч Одсүрэн, Монголын Боксын холбооны 3 одтой шүүгч Содгэрэл, Монголын Боксын холбооны 2 одтой шүүгч Батдэлгэр, Монголын Боксын холбооны 1 одтой шүүгч Баттүвшин, Монголын Боксын холбооны 1 одтой шүүгч Чинзориг, Монголын Боксын холбооны 1 одтой шүүгч Чинболд, Монголын Боксын холбооны 1 одтой шүүгч Отгон-Эрдэнэ, Монголын Боксын холбооны 1 одтой шүүгч Төгсбаяр, Азийн Боксын хобооны эмч шүүгч Отгонжаргал нар шүүн явуулж байна.
Тэмцээний урьдчилсан тоглолтууд 09-ний өдрийг хүртэл явагдаж, хагас шигшээ тоглолт 03-р сарын 10, шигшээ тоглолт 03-р сарын 11-ний өдрүүдэд болно.