ИДЭРЧҮҮДИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Идэрчүүдийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн 3 хоног амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 41 багийн 360 гаруй тамирчдын хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн тэмцээний шилдгүүдийг танилцуулж байна.

Эрэгтэй баг тамирчид:

1-р байр Орхон сумын ЕБС


2-р байр Спорт сургууль 


3-р байр Орхонтуул сумын ЕБС


Эмэгтэй баг тамирчид:
1-байрт Спорт сургууль


2-р байрт Мандал 3-р сургууль 


3-р байрт Цагааннуур сумын ЕБС-ийн баг толорсон бол нийлбэр дүнгээр 


1-р байрт Спорт сургууль

2-р байрт Мандал 3-р Сургууль

3-р байрт Орхонтуул сумын ЕБС шалгарав.


Энэхүү тэмцээний “Шилдэг хамгаалагч”-аар Орхон сумын Сүхбат, Спорт сургуулийн Батцэцэг, “Шилдэг довтлогч”-оор Алтан бөмбөг клубын Алтангэрэл, Мандал сумын 3-р сургуулийн Урангоо, “Шилдэг холбогч”-оор Орхон сумын Энхманлай, Алтан бөмбөг коубын Сарангэрэл, “Шилдэг хаагч”-аар Орхтонтуул сумын Амаржаргал, Мандал 3-р сургуулийн Анужин, “Шилдэг давуулагч”-аар Алтан бөмбөг клубийн Тэнгис, Цагааннуур сумын Инчинхорлоо, “Тэгш тоглогч”-оор Орхон сумын Энх-Амгалан, Алтан бөмбөг клубын Ану нар тодорлоо.

Энэхүү тэмцээнээс  Сэлэнгэ аймгаа төлөөлөн 2018 оны Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг сонгон шалгаруулж авлаа. Бүх тамирчиддаа дараагийн уралдаан тэмцээнд нь амжилт хүсье.