ӨСВӨРИЙН ВОЛЕЙБОЛЧИД ТӨВИЙН БҮСДЭЭ ТЭРГҮҮЛЛЭЭ

2018 оны Идэрчүүдийн Улсын аваргын Төвийн бүсийн тэмцээнд Сэлэнгэ аймгийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож эрэгтэй баг алтан медаль, эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Одоо манай тамирчдыг энэ сарын 25-наас 4-р сарын 2-ны хооронд Хэнтий аймагт болох Улын аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. Төвийн бүсээ тэргүүлсэн өсвөрийн тамирчиддаа улам их амжилтыг хүсье.

Сэлэнгэ аймгийн багийн дасгалжуулагч О.Наранбаатар эдгээр уралаан тэмцээнд ивээн тэтгэж дэмжсэн УИХ-ын гишүүн, Сэлэнгэ аймгийн Волейболын холбооны тэргүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, БТСГ-ын дарга Б.Баттулга нарт чин сэтгэлийн талархалаа илэрхийллээ.