ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГААС ЭМЭГТЭЙ БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018 оны Идэрчүүдийн Улсын аваргын Төвийн бүсийн тэмцээнд Сэлэнгэ аймгийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож эрэгтэй баг алтан медаль, эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн бол Улсын аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй баг тамирчид хүрэл медаль хүртэж, багийн ахлагч Спортын бүрэн дунд сургуулийн 12а ангийн сурагч Д.Анужин “Шилдэг хаагч”-аар шалгарлаа.