ЖУДО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН 2018 ОНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МАНАЙ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул жудо бөхийн Олон Улсын хэмжээний мастер Г.Баатарсүрэнгийн нэрэмжит жудо бөхийн өсвөр үеийн 2018 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн манай аймагт эхэллээ.

Аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ энэхүү тэмцээн олимп, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгасан олон арван алдарт тамирчдыг төрүүлэн гаргах үүд хаалга нь болно гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж, тамирчид, дасгалжуулагчдад спортын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

Нээлтийн ажиллагаанд МУ-ын хөдөлмөрийн баатар, 2004 оны Афины олимпийн 60кг-ийн жингийн хүрэл медальт МУГТ Х.Цагаанбаатар, Атланта-1996 Олимпийн жүдо бөхийн 60 кг-ын жингийн хүрэл медальт МУГТ Д.Нармандах, МУ-ын заан Н.Жаргалбаяр, начин Б.Дэлгэрсайхан, жудо бөхийн Олон Улсын хэмжээний мастер Г.Баатарсүрэн нарын алдартнууд хүрэлцэн ирж оролцов. Нээлтийг МУГЖ Баттулга хөтлөн явууллаа. Аймгийн ЗДТГ, Монголын жудо бөхийн холбоо, “Шинэбадрах”ХХК хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн тэмцээнд 46 багийн багийн тамирчид хөвгүүдийн 25, охидын 16 жинд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.