Б.ТЭНҮҮНБОЛД СУРАГЧДЫН ДЭЛХИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Ерөө сумын уугуул Баттулгын Тэнүүнболд 2018 оны 4-р сарын 20-29 хооронд Албани улсын Дуррес хотод болсон “Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн”-д эх орноо төлөөлөн оролцож Мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Тус тэмцээнд 41 орны 400 гаруй өсвөрийн шатарчид ур ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Б.Тэнүүнболд нь ''Гобичесс" клубын тамирчин бөгөөд Өсвөрийн шатарчдын улсын хошой аварга, Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолтой тамирчин юм. Б.Тэнүүнболд өмнө нь Бразил улсад зохион байгуулагдсан Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм. Өсөх ирээдүйтэй тамирчин Б.Тэнүүнболддоо спортын улам их амжилтыг хүсье.