АРСЛАН, ЗААН, ХАРЦАГА, НАЧИН ЦОЛТОН ТӨРСӨН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН

Ардын хувьсгалын 97, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 87 жилийн ой, Аймгийн баяр наадамд Монгол Улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, Ганхуяг нараар манлайлуулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүчийг үзэн барилдсанаас Цагааннуур сумын харъяат “Таван хан” дэвжээний бөх сумын заан Б.Орхонбаяр түрүүлж аймгийн арслан, Мандал сумын харъяат аймгийн харцага О.Энхжаргал үзүүрлэж аймгийн заан цолтон боллоо. Хүдэр сумын харъяат аймгийн заан Э.Төрболд, Мандал сумын харъяат Х.Наранбаяр нар шөвгөрлөө.

Энэ жилийн аймгийн баяр наадмын торгон ногоон дэвжээнээс начин, харцага, заан, арсан гээд бүх цолтон төрөн гарч түмэн олноо баясгав. Мандал сумын заан Х.Наранбаяр аймгийн баяр наадамдаа амжилттай барилдаж 6 даван “ХАРЦАГА” цолтон болсон бол Баруунбүрэн сумын харъяат Б.Улаалзагана, Цагааннуур сумын харъяат Б.Очирхуяг, Завхан аймгийн Отгон сумын харъяат М.Лувсандорж нар “НАЧИН” цолтоны эгнээнд шилжлээ.

Баяр наадмын өсвөрийн бөхчүүдийн барилдаанд өсвөрийн залуу бөх Г.Батнасан түрүүлж, н.Гансүрэн үзүүрлэлээ