АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУРДАН ХҮЛГҮҮД

Ардын хувьсгалын 97, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 87 жилийн ой, Аймгийн баяр наадмын хурдан хүлгүүдийн уралдаан 3 өдрийн турш болж нийт 9 насанд айрагдсан буянууд хурсан олсон, уясан эзэн, унаач хүүхдээ баясган торгон жолоогоо өргүүллээ.

Азарга насанд:                                           

Зүүнбүрэн сумын Ж.Чулуунбаатарын хүрэн түрүүлж, Алтанбулаг сумын Баярцэнгэлийн хул, Зүүнбүрэн сумын Ж.Алтанхүүгийн хар, Баянгол сумын А.Батболдын сартай хонгор, Мандал сумын Т.Даваажаргалын хүрэн айргийн тавд хурдаллаа.

Их насанд:

Зүүнбүрэн сумын Э.Наранбаатарын бор түрүүлж, Шаамар сумын Ш.Оргилын шар хээр, Ерөө сумын Б.Одбаярын шар хээр болон халтар, Баруунбүүрэн сумын Б.Лхагвадоржийн хээр айрагдлаа.

Соёолон насны:

Түрүү магнайд Цагааннуур сумын О.Цогнямын хонгор халзан хурдалж, Орхон сумын Б.Зоригоогийн хул, Цагааннуур сумын Н.Намсрайжавын бор цоохор, Сүхаатар сумын Өсөхбаярын хар, Цагааннуур сумын Д.Батцогтын сартай хонгор айрагдлаа.

Хязаалан насанд:

Ерөө сумын Батцэнгэлийн шарга түрүүлж, Алтанбулаг сумын Д.Эрдэнэ-Очирын шагай бор, Орхон сумын Баярбаатарын хээр, Түшиг сумын С.Баатарын хүрэн, Цагааннуур сумын Б.Алтангэрэлийн цавьдар удааллаа.

Шүдлэн насанд:

Сүхбаатар сумын Э.Баянмөнхийн хар түрүүлж, Цагааннуур сумын Г.Энхбаясгалангийн хонгор, Баянгол сумын М.Дарханбаатарын хүрэн, Түшиг сумын Б.Бандихүүгийн хээр, Хушаат сумын Г.Золбаярын хээр айрагдлаа.

Даага насанд:

Мандал сумын З.Баасансүрэнгийн Хул түрүүлж, Цагааннуур сумын Я.Идэрнамнангийн шарга, Цагааннуур сумын М.Соёл-Эрдэнийн хүрэн, Сүхбаатар сумын Б.Батбилэгийн хонгор, Баянгол сумын Б.Болдбаатарын хонгор айрагдлаа.

Эрлийз дээд насанд:

Шаамар сумын Ш.Оргилын шар хээр түрүү магнайд хурдалж, Мандал сумын Ц.Пүрэвдоржийн халтар, Дархан-Уул аймгийн Орхон сумын В.Жавхланбаярын хул, Мандал сумын С.Өвгөнхүүгийн бор, Зүүнбүрэн сумын М.Шинэбаярын хүрэн айргийн 5-т хурдаллаа.

Эрлийз дунд насанд:

Алтанбулаг сумын Б.Батбилэгийн хүрэн түрүүлж, Сүхбаатар сумын Р.Отгонбаярын шар хээр, Ерөө сумын Б.Одбаярын хул, Орхон сумын Х.Шинэбаярын өсгий цагаан хул, Мандал сумын П.Гончигдоржийн бор айрагдлаа.

Эрлийз дааганд:

Шаамар сумын Дулаанхаан тосгоны Ч.Баярсайханы мэнгэт хул түрүүлж, Цагааннуур сумын Г.Энхбаясгалангийн цавьдар, Сүхбаатар сумын Гантөмөрийн тод хүрэн, Зүүнбүрэн сумын Д.Самбуугийн бор халзан, Сүхбаатар сумын Т.Мөнхбадрахын хул удааллаа.

Жороо морины уралдаанд Алтанбулаг сумын Эрдэнэ-Очирын бор түрүүлж, Сүхбаатар сумын Энхтөрийн хүрэн халзан, Алтанбулаг сумын Ганболдын халтар удаах байрт шалгарлаа.