БАЯР НААДМЫН ЦЭЦ МЭРГЭН ХАРВААЧИД

Үндэсний сурын харвааны эрэгтэйчүүдийг Сүхбаатар сумын Б.Баярсайхан тэргүүлж, Зүүнбүрэн сумын харваач Г.Бүрэнжаргал 2-р байр, Ерөө сумын Бугант тосгоны харваач, сумын мэргэн Г.Баянмөнх 3-р байр, Дархан-Уул аймгийн харваач У.Анхбаяр 4-р байр, Хүдэр сумын харваач Е.Наранбат 5-р байрт шалгарлаа.Эмэгтэйчүүдийн тэргүүн байрт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харваач спортын дэд мастер, аймгийн мэргэн Н.Оюунчимэг шалгарч, Сүхбаатар сумын “Цэц магнай” клубийн харваач сумын мэргэн Х.Жаргал, Зүүнбүрэн сумын Б.Уянга, Сүхбаатар сумын Р.Оюунцэцэг, Баянгол сумын Б.Баярмаа нар удааллаа. 
Үндэсний сурын харвааны хөвгүүдийг Мандал сумын үндэсний сурын “Цэцэн дэв” клубийн харваач Б.Төмөрхуяг тэргүүлж, Шаамар сумын А.Түвшинсанаа, Мандал сумын Ц.Бат-Эрдэнэ, Шаамар сумын Л.Баярцолмон, мөн сумын Б.Бумбаяр нар удаах байр шалгарлаа.

Охидыг Баянгол сумын “Мэргэн зэв” клубийн харваачТ.Мичидмаа тэргүүлж, Мандал сумын Г.Мягмарнаран, Шаамар сумын Х.Мишээл, мөн сумын Б.Хулан, Баянгол сумын Э.Мишээл нар удааллаа. 
Буриад сурын харвааны төрөлд нийт 56 харваач оролцож эрэгтэйчүүдийн тэргүүн байрт Хүдэр сумын харваач Ж.Эрхэмбаяр шалгарч, Мандал сумын Төмөр замын вагон депогийн харваач А.Ууганаа, Зүүнбүрэн сумын “Бүрэнтал”ХХК-ийн харваач Г.Бүрэнжаргал, Шаамар сумын харваач Н.Сүхбаатар, Зүүнбүрэн сумын харваач Р.Мартхүү нар удааллаа. Эмэгтэйчүүдийн тэргүүн байрт Хүдэр сумын “Цэц мөнгөн сум”ХХК-ийн харваач Б.Баасанхүү шалгарч, Сүхбаатар сумын “Цэц магнай”клубийн харваач Р.Оюунцэцэг, мөн клубийн Ц.Отгонжаргал, Хүдэр сумын харваач Э.Дөлгөөн, Зүүнбүрэн сумын харваач М.Ариунцацрал нар удаалав.

Урианхай сурын харваанд 65 харваач оролцсоны дотор Улсын мэргэн 1, спортын мастер 7,аймгийн мэргэн 5 байлаа. Өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон энэхүү тэмцээний тэргүүн байрт Сүхбаатар сумын “Цэц магнай” клуб, Зэвсэгт хүчний 331-р ангийн харваач, аймгийн мэргэн М.Баярсайхан түрүүлж, Шаамар сумын харваач, аймгийн мэргэн, спортын мастер Н.Сүхбаатар, Зүүнбүрэн сумын залуу харваач Н.Баасанбат, Хүдэр сумын харваач Ж.Эрхэмбаяр, Зүүнбүрэн сумын харваач Р.Мартхүү нар удааллаа.