УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНДИЙ ДЭД БАЙРТ БУГАНТ ЕБС-ЫН “БОЛД ТӨМӨР ЕРӨӨ ГОЛ” БАГ ШАЛГАРЛАА

Монголын хоккейн холбооноос зохион байгуулдаг Ѳсвѳрийн хоккейчдын Улсын аварга шалгаруулах дунд насны ангиллын тэмцээн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд энэ сарын 24-25-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн байна. Тэмцээнд Улаанбаатар хотын "Ананд Эрдэнэ-Бласт" баг, "Хѳх Чононууд" клуб, Дархан-Уул аймгийн "Дархан" баг, Орхон аймгийн "Хангарьд" клуб, Сэлэнгэ аймгийн "Болд тѳмѳр Ерѳѳ гол" компанийн "Бугант" баг болон тэмцээн зохион байгуулагч Шарын гол сумын "Шарын гол" ХК-ийн "Золбоот Тамирчид" клуб, Шарын гол багийн нийт 6 багийн 100 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин ѳрсѳлджээ.

Энэхүү уламжлалт тэмцээнд Ш.Соронзонболд, Б.Алдармөнх дасгалжуулагчтай Бугант ЕБС-ын “Болд Төмөр Ерөө Гол” баг дэд байрт орж мөнгөн медаль хүртсэн байна. Тэмцээний шилдгийн шилдэг тамирчнаар тус багийн тамирчин, Бугант ЕБС-ийн 10А ангийн сурагч Э.Амартөр тодорчээ.