АЛТАНБУЛАГЧУУД ШИНЭ СПОРТ ЗААЛТАЙ БОЛЛОО

Орон нутгийн хүүхэд залуучууд, ард иргэдийг биеийн тамир спортоор хичээллэх орчин нөхцлийг бүрдүүлэх, бүх нийтийн спортыг түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилгын дор Алтанбулаг суманд баригдсан шинэ СПОРТ ЗААЛНЫ албан ёсны нээлт өнөөдөр боллоо.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил нээлтийн үгэндээ “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү спорт цогцолборын хөрөнгө оруулалтыг тухайн үеийн УИХ-ын гишүүн Н.Оюундарь гишүүний дэмжлэгтэйгээр бүтээж, өнөөдөр Алтанбулагчууд та бүхэн үр өгөөжийг нь хүртэх гэж байна. Энэ хөрөнгө оруулалтын үр дүнд Алтанбулаг сумаас олон арван спортын алдартнууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. Алтанбулагчууд та бүхнийг тохилог сайхан орчинд спортын тэмцээн уралдааныг зохион байгуулах боломжтой болсонд сэтгэл дүүрэн байна” гэлээ.

Шинэ заалны нээлтийн үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХорооны биеийн тамирын бодлого хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэрэгжилтэн Ж.Баасансүрэн, мэргэжилтэн Ч.Базарсүрэн, Алтанбулаг сумаас төрсөн тамирчдын төлөөлөл, төсөвт байгууллагуудын алба хаагчид оролцлоо.