2020 ОНЫ ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГААР СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМЫН ХӨВГҮҮД ТОДОРЛОО

Монгол Улсын спортын мастер, дасгалжуулагч  А.Ёндоншаравын нэрэмжит 2020 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 3-р сургуулийн 11б ангийн Ж.Мөнхбаяр багш, дасгалжуулагчтай хөвгүүдийн баг түрүүллээ. Өсвөрийн Улсын аваргын “Шилдэг дасгалжуулагч”-аар багш Ж.Мөнхбаяр, “Шилдэг холбогч”-оор М.Уранбаяр, “Шилдэг хамгаалагч”-аар Б.Санжмятав нар шалгарсан байна. Энэхүү тэмцээнд Сэлэнгэ аймгийн хөвгүүд нэг ч хожигдолгүй аварга болсон нь онцлог байлаа.