“СЭЛЭНГЭ 2020” ӨРТӨӨТ МАРАФОНЫ ТЭМЦЭЭНД 112 ТАМИРЧИН ХУРД ХҮЧ АВХААЛЖ САМБААГАА СОРИН ӨРСӨЛДЛӨӨ

“Сэлэнгэ 2020 ” өртөөт марафон 2 насны ангиллаар зохион байгуулагдлаа.Ахмадын ангилал 4 өртөө, залуучууд насанд хүрэгчдийн ангилал 6 өртөө дамжин өрсөлдлөө. Залуучуудын ангиллын 6 өртөө тус бүрийн хооронд 700 м нийт 4,9 км, ахмадын ангиллын 4 өртөө хооронд 500 м зайг баг тамирчид тууллаа. “Сэлэнгэ-2020” өртөөт марафоны тэмцээнд Дулаанхан, Ерөө, Мандал, Баруунбүрэн, Алтанбулаг, Цагааннуур сум, 16 байгууллагын 7 баг  ахмадын ангилалд, 21 баг залуучууд насанд хүрэгчдийн ангилалд нийт 112 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

 

Ахмадын ангилал                                            Залуучууд насанд хүрэгчид
1-р байр Б.Энхболд 0243-р анги                   1-р байр Б.Дамбацэрэн ОБГазар
2-р байр П.Чинзориг Цагааннуур сум            2-р байр Э.Батбаяр ХЦ 0101-р анги
3-р байр Д.Батцэнгэл СБ 2-р сургууль          3-р байр Х.Нямхүү Баруунбүрэн сум
4-р байр ХЦэргийн 0101-р анги                     4-р байр ХЦэргийн 0101-р анги
5-р байр Дулаанхан тосгон                            5-р байр ХЦэргийн 0243-р анги
6-р байр Сүхбаатар сум                                 6-р байр СДЧуулга
7-р байр Мандал сум                                      7-р байр Ерөө сум шалгарлаа.


“Хамгийн олон ажилчдаа хамруулсан байгууллага”-аар ХЦэргийн 0101-р анги, тэмцээний “Хамгийн өндөр настан”-аар 73 настай Дасраншарав тодорлоо.
Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын Улсын хороо, аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0243, 0101-р анги, Сэлэнгийн долгио чуулга, Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газар, Сэлэнгэ аймгийн сурын холбоо, Мөнгөн хэгээс дугуйн холбоо, “Зэлтэрийн зам” ХХК хамтран аймагтаа анхны өртөөт марафоны тэмцээнийг амжилттай зохион байгуулан явууллаа.