СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТАМИРЧИД 2016-2020 ОНД 811 МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА

Сэлэнгэ аймгийн тамирчид 2016-2020 онд Тив дэлхий, олон улсын аварга шалгаруулах тэмцээн болон Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нийт 811 медаль хүртсэн бахдам сайхан амжилт үзүүлээд байна.

Биеийн тамир спортын салбарт 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аймгийн удирдлагын багт БТСГ-аас талархал илэрхийллээ.