ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГЫГ МАНАЙ АЙМАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Манай аймагт Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн энэ сарын 5-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 19 аймаг, 3 дүүрэг, 18 клубын эрэгтэй эмэгтэй нийт 64 багийн 1536 тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Охидыг Уурхайчин-21 баг тэргүүлж, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн баг удааллаа.

Хөвгүүдийг Сэлэнгэ аймгийн баг тэргүүлж, Залуу Монгол 50, Өмнөговь аймгийн баг удааллаа.

Энэ удаагийн улсын аваргын:

-Эрэгтэй шилдэг холбогчоор “Сэлэнгэ таван хан ноён” багийн Б.Билэгт

-Эмэгтэй шилдэг холбогчоор Уурхайчин-21 клубын Э.Батцэцэг

-Эрэгтэй шилдэг довтлогчоор Өмнөговь аймгийн 7-р сургуулийн Э.Ууган-Эрдэнэ

-Эмэгтэй шилдэг довтлогчоор “Сэлэнгэ таван хан ноён” багийн П.Хатанзаяа

-Эрэгтэй шилдэг хамгаалагчаар Өмнөговь аймгийн 7-р сургуулийн Э.Буянжаргал

-Эмэгтэй шилдэг хамгаалагчаар “Сэлэнгэ таван хан ноён” багийн Б.Мөнхсоёл

-рэгтэй шилдэг давуулагчаар Залуу Монгол-50 клубын Э.Гансүх

-Эмэгтэй шилдэг давуулагчаар Баянхонгор аймгийн Н.Эрдэнэбаясгалант

-Эрэгтэй тэгш тоглогчоор “Сэлэнгэ таван хан ноён” багийн М.Уранбаяр

-Эмэгтэй шилдэг тэгш тоглогчоор Баянзүрх дүүргийн Уурхайчин-21 клубын М.Энхжин

-Шилдэг дасгалжуулагчаар “Сэлэнгэ таван хан ноён” багийн дасгалжуулагч Ж.Мөнхбаяр, Уурхайчин-21 клубын дасгалжуулагч Г.Баярсайхан нар тодорлоо.

Багийн нийлбэр дүнгээр Сэлэнгэ аймаг тэргүүллээ.

Идэрчүүдийн улсын аваргыг манай аймаг Монголын волейболын холбоо, Сэлэнгэ аймгийн волейболын холбоо, аймгийн БТСГ, "Ширхэнцэг хараа констракшн"ХХК, "Мандал апартмент" төсөлтэй хамтран зохион байгууллаа.

Тэмцээнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн, Сэлэнгэ аймгийн волейболын холбооны тэргүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, МБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Т.Сайнжаргал нартаа талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.

Сэтгэл зүтгэл гаргаж ажилласан бүх хүмүүстээ БАЯРЛАЛАА

Медалийн төлөөх тоглолтын шууд дамжуулалтыг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэсэн: livetv.mn Livetv HD, хэсгийн тоглолтоос эхлээд 8 өдрийн турш шууд дамжуулалт хийсэн Сэлэнгэ цахим телевизийн хамт олонд нийт волейвол сонирхогч дэмжигчдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.