“ДУГУЙТАЙ СЭЛЭНГЭ” КЛУБЫН ӨСВӨР НАСНЫ ОХИД ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРЛАА

Дархан-Уул аймгийн Дугуйтай Дархан клуб, Монголын дугуйн холбооноос хамтран зохион байгуулсан “ДАРХАН-88” уулын замын уралдаанд Улаанбаатар хот болон аймаг, дүүргийн 43 багийн 180 гаруй дугуйчид оролцсон байна. Энэхүү уралдаанд Сэлэнгэ аймгийн “Дугуйтай Сэлэнгэ” клубын 20 дугуйчин оролцжээ. Тус клубын тамирчид 50+ эрэгтэй төрөлд 3-р байр, Өсвөр нас 14-16 насны охид тэргүүн байрт, хөвгүүд 14-16 насанд 3-р байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. Тэмцээний хамгийн бяцхан оролцогч, Шилдэг залуу эмэгтэй, эрэгтэй дугуйчдын шагналыг тус клубын тамирчдаас авчээ. Тамирчид нас хүйсээр ялгалгүй 88 км-ын бартаа ихтэй замыг туулан оролцжээ.

Бороо орж уулын зам халтиргаатай, шавар ихтэй байсан ч дугуйчид туулах замаа амжилттай давж өөрсдийгөө ялан дийлсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна.