ӨСВӨР ҮЕИЙН КРОСС ГҮЙЛТИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АЛТАНБУЛАГ СУМАНД
Ардын хувьсгалын өлгий Алтанбулаг суманд өсвөр үеийн кросс гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна.
Их эрдэмтэн, академич Б.Ринчений нэрэмжит хөдөөгийн ууган сургуулийн нэг бол Алтанбулаг сумын ерөнхий боловсролын сургууль.
Тус сургуулийн зүгээс аймаг орон нутагтайгаа хамтран түүхт 100 жилийн ойгоо угтаж АБТА, Н.Аюу агсны нэрэмжит өсвөр үеийн кросс гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Оюун, Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат багш н.Зоригтбаатар, Гавьяат багш, ОУХМ Х.Батмөнх болон Н.Аюу агсны гэр бүл үр хүүхэд оролцож өсвөрийн тамирчдад амжилт хүсч, сэтгэлийн өргөл өргөлөө.
Нээлтийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын зүгээс тамирчиддаа ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн бол зарим багш дасгалжуулагчдыг шагнаж урамшуулан хөдөлмөр зүтгэлийг нь үнэллээ.