СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТАМИРЧИД ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ
2022 оны “Уулын дугуйн” Элит болон сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймаг Эрдэнэт хотод энэ сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Сэлэнгэ аймгаас унадаг дугуйн “Мөнгөн хэгээс” клубын тамирчид амжилттай оролцож Уулын дугуйн улсын аваргын марафон төрөлд Ж.Сонгинотуул алтан медаль, Ч.Бадмаа хүрэл медаль, Б.Батбаяр хүрэл медал, А.Хулан хүрэл медаль хүртэж ганзага дүүрэн ирлээ. Тус уралдаанд нийт 8 аймгийн 21 багийн тамирчид оролцсоноос крос каунтри, марафон гэсэн 2 төрөлд “Мөнгөн Хэгээс” клубын дугуйчид 2 алт,1 мөнгө ,4 хүрэл медаль хүртлээ.