"Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй аянаар

Аянд аймгийн хэмжээнд 34916 хүүхэд хамрагдахаас 5-р сарын 3-ны өдрийн байдлаар 28319 хүүхэд хамрагдаж, ажлын явц 81,1 хувьтай байна.Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 63,3 хувь нь ямар нэгэн эмгэг өвчтэй байсан байна. Эмч нарын үзэж байгаагаар шүдний өвчлөл гол хувийг эзэлж, 12605 хүүхдэд эмчилгээ хийх шаардлагатай байгаа аж. Одоогоор Сүхбаатар сумын “Хаданхүй”, “Номт хаан”, Ерөө сум, Хөтөл тосгон, Мандал сумын “Ачит баг” эмнэлгүүд үзлэгийн ажлаа амжилттай дуусгаад байна. Үзлэгт хамруулсан хүүхдүүдийг цахим санд бүртгэх ажил хийгдэж, 18 мянган хүүхэд бүртгэгджээ