ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захиалгаар Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их дээд сургуулиудын 2014-2015 оны хичээлийн жилд Шүүх шинжилгээ мэргэжлийн бакалавр, адъюнктурт элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа. Тавигдах шаардалага: Бакалавр: Магадлан итгэмжлэгдсэн сургуульд А, В үнэлгээтэй суралцаж байгаа 25 хүртэлх насны сонсогч, оюутан, орос хэлний мэдлэгтэй, архаг өвчин сэтгэцийн эмгэггүй, сахилга бат, ёс зүйн хувьд зөрчил гаргаж байгаагүй, ял шийтгэгдэж байгаагүй байх Адъюнктур: Мэргэжлээрээ захиалагч байгууллагад 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан байх, зэрэг горилох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж бүтээлээ мэргэжлийн сэтгүүл, ном товхимол болгон нийтлүүлсэн, элсэгчийн судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, агуулга, захиалагч байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон, амьдралд нэвтэрч, үр дүнгээ өгөхүйц байх, орос хэлний мэдлэгтэй, архаг өвчин сэтгэцийн эмгэггүй, сахилга бат, ёс зүйн хувьд зөрчил гаргаж байгаагүй, ял шийтгэгдэж байгаагүй байх6
Бүртгэл 2014 оны 04 сарын 28-ны өдрийг хүртэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 404 тоотод бүртгэнэ. Утас: 70113400
 
АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА