Сонгон шалгаруулалтыг зарлаж байна

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМЫН 1, ЗҮҮНБҮРЭН, БАРУУНБҮРЭН СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Нэг.Нийтлэг зүйл

1. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний “Журам батлахтухай” тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн Шаамар сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалдтомилогдох ажилтны сонгоншалгаруулалтыг зарлаж байна.

 

2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилохэрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

 

-Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд :

Ерөнхийшаардлага:

Үзүүлэлт

Шаардлагатай

Чухал шаардлагатай

Боловсрол

Бакалавр, магистр

 

Мэргэжил

Багш

 

Мэргэшил

Боловсролын удирдлага, менежментээр мэргэшсэн

 

· Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэшсэн

· Багшлах эрхтэй

 

Туршлага

 

Боловсролын салбарт ажилласан дадлага туршлагатай

 

Байгууллага, хамт олныг удирдан зохион байгуулах ажлын дадлага, туршлагатай

Ур чадвар

 

-Багаар ажиллах, оновчтой шийдвэр гаргах

-Манлайлах, төлөвлөх, зохион байгуулах, хянан зохицуулах чадвартай байх

-Компьютерийн хэрэглээний программ ашиглах

-Эрхэлсэн ажлынхаа хүрээнд бусдад нөлөөлөх

-Баримт бичиг боловсруулах

 

1.2. Тусгай шаардлага

-Орчноо мэдэх, зөв үнэлэх, олон нийттэй харьцах

-Нарийн төвөгтэй асуудлыг ухаалгаар зөв шийдвэрлэж чадах

-Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах

-Багаар ажиллах

 

 

3.Сонгон шалгаруулалтыг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

4.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёлын газар дээр 2015 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд бүртгэнэ.

5.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийнбиеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1. Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1/

2. Боловсролын диплом / Нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

3. Багшлах эрхийн үнэмлэх /Нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

4. Иргэний үнэмлэх /Нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

5. Ажил байдлын тодорхойлолт

6. 4*6 хэмжээтэй 2 хувь зураг

7. Нийгмийн даатгалын дэвтэр /Нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

8. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл /cover letter/

9. Байгууллага хөгжүүлэх хөтөлбөр, төсөл

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

6.Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний “Журам батлах тухай” тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасан зааврын дагуу зохион байгуулна.

 

 

ХАРИЛЦАХ ХАЯГ:

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР

 

УТАС: 70362165, 70362196